УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хасах болсон талаар тус бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэв.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “АН энэ оны долдугаар сарын 5-нд Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхээр зорьж байна. Хариуцлага тооцохын тулд УИХ дахь 19 гишүүн гарын үсэг зурдаг. Манай намын бүлэг 11 гишүүнтэй. Гэвч нийт гишүүдээс олонх нь гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан зарим гишүүд буцсан. Дээрээс нь АН-ын бүлэгт янз бүрийн байдлаар дарамт үзүүлж байгаа. Гадна, дотроос зөвлөхөөрөө дамжуулан надад ч дарамт үзүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт АН-д шат шатны шүүхийн шийдвэр гарч, ямар нэгэн маргаангүй болсон. Ардчилсан нам хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Бүлгийн дарга болох миний биед чиглэл өгсөн. Уг тогтоолд, АН-ын үндсэн дүрмийн дагуу 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 27, 28 тоот тогтоолоор Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь удаа дараа намын эсрэг үйл ажиллагаа явуулсныг тогтоож, дөрвөн жилийн хугацаатайгаар намын гишүүнээс хасах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасныг уламжилсан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Заншатарт албан бичиг явуулсан. Бид Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нам. Иймд шийдвэр, тушаалыг дагаж мөрдөх ёстой. АН-ын бүлэг өнөөдөр найман гишүүнтэй болж байна. Гурван гишүүн сахилгын шийтгэл авч, намаас хасагдсан” гэв.

#онцолсон, #live, #Ж.Батсуурь, #Н.Ганибал, #УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, #УИХ дахь АН-ын бүлэг, #ц.туваан,