УИХ дахь АН-ын бүлгээс хөөгдсөн гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр гишүүд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажалаас нь чөлөөлж буй талаар хэллээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “УИХ-ын тухай хууль, АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр манай бүлэг 13-уулаа болоод байгаа. Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй” гэлээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар АН-ын 11 нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон. Гэвч Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж гишүүнчлэлээс хассан тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр (2021.10.18) мэдээлсэн. Харин Ц.Тувааныг гишүүнчлэлээс хассан тухай энэ сарын 14-нд мэдээлж байсан юм.

#онцолсон, #live, #ардчилсан нам, #УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, #УИХ дахь АН-ын бүлэг,