Монголын Үндэсний музей, Үндэсний Төв архив, Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй хамтарч “ЧИНГИС ХААНЫ УГСААНЫ ЗАСАГ НОЁДЫН ТАМГА” үзэсгэлэн, номын нээлтийг өнөөдөр хийлээ. Номыг түүхийн ухааны доктор На.Батболд эрхлэн бичиж, түүхийн ухааны доктор Б.Нацагдорж, Б.Саруул нар хамтран ажилласан байна.

Нээлтийн үеэр түүхийн ухааны доктор На.Батболд “Угсаа залгамжилсан сүүлчийн засаг ноёд: түүх, баримтын судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү тамганы судалгаа нь түүний докторын ажлын нэг хэсэг аж.

Номын бүтээлд Монгол Улсын Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний Музейд хадгалагдаж буй Манж чин гүрний үеийн 60 шахам хошуудын тамгыг судлан, тамганы бичээсийг хөрвүүлж, гэрэл зургийн хамт буулгажээ. Ингэхдээ мөн хошуудын мэдээлэл, засаг ноёдын угсаа залгамжлалыг багтаасан аж.

Үзэсгэлэн энэ сарын 21-27-ны өдрийг дуустал Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх юм.

ФОТО:

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #үзэсгэлэн, #ФОТО: “Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэнг дэлгэв,