Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ. Тэгвэл хүүхдүүд та нарт номын тэмдэглэл хөтлөхөд анхаарах зүйлсийг танилцуулья.

1. Номын нэр, зохиолчийн нэр. Зохиолын төрлийг бич.

2. Тухайн зохиолын өмнөтгөлийг уншиж ном бүтсэн түүх, зохиолчынхоо тухай мэдэж байвал сайн.

3. Номыг уншиж дуусаад төрсөн сэтгэгдэл. Тухайлбал, ямар дүр таалагдсан, ямар дүр өрөвдмөөр, ямар үйл явдал харамсалтай бас бахархам байсан тухайгаа тэмдэглэ.

4. Номын эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийн ямар үйл явдал сэтгэлийг чинь хөдөлгөж, юу мэдэрсэн тухайгаа тэмдэглэ.

5. Энэ номыг өөр хэнийг уншаасай гэж хүсэж байна. Хэнийг уншаарай гэж зөвлөмөөр байна гэдгээ бичээрэй.

6. Чи өөрийгөө зохиолчийн оронд байвал гэж төсөөлөөд өөрчилмөөр зүйл гарвал ямар хэсгийг, яаж өөрчлөх бол. Яагаад?

7. Номыг 0-5 оноогоор үнэлэх бол чи хэдэн оноо өгөх вэ гэсэн асуултуудыг баяжуулж хүүхдээ уншсан номын тэмдэглэл хөтлүүлж хэвшүүлээрэй.

Номын тэмдэглэлийг хөтлөх нь номын агуулгыг бататгаж ойлгох, өөрийгөө болон бусдын дотоод ертөнцийг таньж мэдэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг шүү.

Г.Төмөрзаяа/"Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төв

#хүүхэд боловсрол,