Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум өчигдөр “Дубай экспо 2020” дахь Монгол, Эстони, Сингапур, Словак улсуудын павильонд зочилжээ.
Монголын павильоноор зочлох үеэр павильоны дарга, МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга павильонд байршсан Монголын Үндэсний музейн үзмэрүүд, Монгол Улсын Үндэсний номын сангийн бүтээл, идлэг шонхорын баримал болон хүннү загварын шатрыг танилцуулж, дурсгалын бэлэг гардуулжээ.
Монгол Улс АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дубай экспо 2020”-т дахь павильоноо Төв Азийн түүх, соёл, өвөрмөц орчныг тусган тохижуулаад байгаа юм. Өдөрт 800 гаруй хүн Монголын павильоноор зочилж, мэдээлэл авч байна.
Ташрамд, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ”Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдаж, тус өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах бөгөөд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна.

#АНЭУ, #Арабын Нэгдсэн Эмират Улс,