УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.22/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан болж байна. Хурлаар,

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх),
  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох асуудлуудыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байр сууриа хэлж, Монголбанкны удирдлагаас тодруулга авлаа. Тэрбээр "Бодлогын хүүг зургаан хувьд нэлээн барилаа. Цаашид барьж чадах уу.

Инфляц явж өглөө. Нийслэлд 9.9, орон нутаг 9.6 гэсэн тоо хэлж байна. Энэ бараг худлаа тоо байх. Инфляц хамгийн хүнд хэцүү, доод хэсэгт хүнд тусаж байгаа. 300 мянган төгрөгийн цалингийн урьдчилгаагаа аваад гарахад 2-3 өдрийн хүнсээ л авч байна. Үүнд, жимс жимсгэнэ багтаагүй шүү.

Монголбанк хараат ажиллаж чадаж байна уу. Валютын ханш явж өглөө. Хэдхэн жилийн өмнө нэг доллар 1700 төгрөг байхад зарим хүмүүс Төрийн ордон руу салаавч гаргаад явж байсан. Өнөөдөр тэр хүн "Ард койн" гаргаад байж байна. Хожих нэг нь хожиж байх шиг байна" гэлээ.

#live, #УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,