Монгол Улсаас Хөх хотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ энэ сарын 19-нд АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөхөөр томилогдсон билээ. Тэрбээр өнөөдөр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Хаан банкны хувьцааг хууль бусаар авсан эсэх талаар болон Аса циркийн нөхцөл байдлын асуудлаар АТГ-т албан бичиг хүргүүлсэн юм.

Энэ үеэр "Д.Сугар Аса циркийг 800 сая төгрөгөөр зарах тогтоол гаргасан. Ингэхдээ Д.Дагвадоржоос 300 сая төгрөгийг нь аваад 500 саяыг нь авалгүйгээр циркийг өгсөн. Учир нь Д.Сугар 2004 онд УИХ-д нэр дэвшээд, шүүхдээд явж байсан. УИХ-ын сонгуульдаа Д.Дагвадоржийг ашиглах гээд цирк бэлэглэсэн. Гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавараар бэлэглэсэн. Өөрөө тэгж ярьсан. Мөн Д.Дагвадорж таван тэрбумыг авч идсэн, бас циркийг нураасан.

Ардчилсан нам 2024 онд УИХ-ын сонгуульд нэг ч бөх дэвшүүлэхгүй. Эрдэмтэн, эмч нарыг нэр дэвшүүлнэ. Ардын нам боловсон хүчингүй болсон.

Би хил гааль нээгдэхээр БНХАУ-д очоод шалгуулна. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазар нарыг шалгуулна. Хамтдаа шалгуулцгаая" гэв. 

#live, #Д.Мөнх-Эрдэнэ,