Суданы нийслэл Хартум хотыг цэргүүд даваа гаргийн өглөө бүрэн хаасан байна. “Asharq“ телевизээр мэдээлж байгаагаар, хот руу орох бүх замыг, мөн гүүр, төв гудамжуудыг хааж, автомашины хөдөлгөөн бүрэн зогсжээ.
Цэргүүд мөн нийслэл хотын нисэх онгоцны буудлыг бүсэлж, нэвтрэхийг хоригложээ. “Al Arabiya” телевизээр мэдээлж буйгаар, агаарын тээврийн томоохон компаниуд Хартум руу хийх нислэгээ хоёр хоногийн өмнөөс зогсоосон байна.
Үүний зэрэгцээ “улс орны эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн цэргийнхний оролдлогыг эсэргүүцэх” иргэний хүчний уриалгад нэгдсэн иргэд гудамжинд гарч эхэлсэн гэх мэдээ ирж байна. Жагсагчид дугуй шатааж байгаа аж.
Хэдхэн цагийн өмнө Суданы Цэргийн түр зөвлөл болон Бүрэн эрхт зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурхан, Ерөнхий сайд Абдалла Хамдук нарын уулзалтын дараа нийслэл хотод олныг хамарсан баривчилгаа эхэлжээ. Хэд хэдэн сайд, Бүрэн эрхт зөвлөлийн гишүүд дундаас иргэний төлөөллийг, мөн Хартумын захирагчийг баривчилсан байна. Дараа нь Ерөнхий сайд болон түүний ойрын зөвлөхийг гэрийн хорионд оруулжээ. Мөн улс төрийн намуудын олон удирдагчийг баривчилсан талаар мэдээ ирж байна.
Аль-Бурхан удахгүй мэдэгдэл хийх төлөвтэй байна. "Al Arabiya" сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Суданд онц байдал зарлаж, Үндсэн хуулийн тунхаглалын үйлчлэлийг зогсоож байгааг мэдэгдэнэ. Үндсэн хуулийн тунхаглалд Цэргийн түр зөвлөл болон “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх” сөрөг хүчний эвсэл 2019 оны наймдугаар сарын 17-нд гарын үсэг зуржээ. Суданы эрх барих гол байгууллагуудын бүтэц, тэдгээрийн хоорондын харилцааны зарчмуудыг тусгасан уг баримт бичиг нь гурван жил гурван сарын хугацаатай шилжилтийн үеийн Үндсэн хууль аж.
Бүрэн эрхт зөвлөл нь 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 39 сарын хугацаанд төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх эрх бүхий байгууллага юм.

#Судан,