АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/, “SpaceX” компани Олон улсын сансрын станц руу /ОУСС/ “NASA”-гийн дараагийн баг бүрэлдэхүүнийг энэ долоо хоногийн ням гарагт илгээхээр болжээ.
Энэхүү багийн бүрэлдэхүүнд “NASA”-гийн сансрын нисгэгчид болох командлагч Ража Чари, нисгэгч Том Маршбюрн, мэргэжилтэн Кайла Бэррон болон Европын Сансрын агентлагийн сансрын нисгэгч Маттиас Маурер нар багтах ажээ.
Тийнхүү 10 дугаар сарын 31-нд “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “Falcon 9” пуужингаар хөөргөнө. Олон улсын баг ОУСС-д даваа гаргийн өглөө очих төлөвтэй байна.
“NASA”-гийн мэдээлснээр, "Crew-3" багийн сансрын нисгэгчид ОУСС-д долоон сарын турш байрлан шинжлэх ухааны даалгавар гүйцэтгэх бөгөөд эх дэлхийдээ 2022 оны хавар эргэн ирэх ажээ