УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар найман хуулийн төсөл хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй нэг асуудал байна. Энэ хавар талбай дээр улс төрийн өлсгөлөн зарлаж, Монгол Улсын төрийн олон байгууллагад бий болсон шударга бус явдлыг таслан зогсоох шаардлага тавьсан. Үүнийг ордондоо ярья гэсэн ч дахиад молиго үмхүүлээд өнөөдрийг хүрлээ. Ц.Мөнх-Оргил гэдэг хүн ахалж, ажлын хэсэг байгуулаад таван сар боллоо. Хэлэлцэх асуудалд үүний сураг ч алга. Тиймээс УБЕГ, СЕХ, УДШ-ийн Тамгын газрын албан тушаалтнуудыг оролцуулан, УИХ-д хэлэлцэнэ гэсэн алга. Үүнийг яримаар байна.

Ер нь төрийн албаа жаахан анхаараач ээ, чадваргүй цүнх баригчдаар дүүрлээ. Ковид гэсэн нэрээр 1000 гаруй хүн шалгалтгүй авч, тоо нь улам өсч, чанар нь муудаад байна. Дарга дагаж далдагнадаг хүмүүс нэмэгдээд байна. Ингэхэээр төрийн чадавх маш их сульдлаа. Энэ намд боломжийн боловсон хүчин байдаг гэж боддог" гэлээ.

#live, #УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,