Ням гарагт “Batman” комикийн “Joker”-ийн дүрийг дуурайж зүсээ хувиргасан этгээд Токио хотын метронд халдлага үйлдэж 17 хүнийг шархадуулсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Цагдаа нар 24 настай сэжигтэнг баривчилсан бөгөөд тэрээр "Олон хүн алж цаазын ял авахыг хүссэн" гэж мэдүүлсэн байна.
Халдлага орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд хотын баруун захын Кокурёо станцын ойролцоо болжээ. Гэрчүүдийн мэдээлснээр сэжигтэн метроны бүхээг дотор тунгалаг шингэн цацаж, гал асаасан байна. Зорчигчид галаас зугтан бүхээг дотуур гүйлдэж, метроны цонхоор гарч зугтсан бөгөөд холбогдох дүрс бичлэгийг мэдээллийн сайтуудад нийтэлжээ.
Халдлага “Halloween”-ий баярын өдөр болсон учраас хүмүүс халдлагыг ямар нэг наргиан гэж бодсон талаар хэвлэлд ярьжээ. AP агентлагийн мэдээлснээр шархадсан хүмүүсийн гуравынх нь бие хүнд байгаа бөгөөд хутгалуулсан өндөр настан ухаангүй байгаа гэв.
Японд хүчирхийллийн гэмт хэрэг ховор тохиолддог ч сүүлийн жилүүдэд хутгатай халдлага ихээр гарах болжээ. Наймдугаар сард Токио хотын өөр нэг галт тэргэнд хутгатай этгээд 10 хүн гэмтээсэн бол 2019 онд Кавасаки хотод нэгэн эрэгтэй автобус хүлээж байсан сургуулийн сурагчид руу дайрч, хоёр хүнийг хөнөөж, 18 хүнийг шархдуулсан байна.
Эх сурвалж: BBC

#Токиогийн метронд халдлага үйлдсэний улмаас 17 хүн шархаджээ, #Халдлага,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557