-Гэр хорооллын нүхэн жорлонг стандартад нийцүүлэн үе шаттайгаар шинэчилнэ-
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй. Уг үүргийн дагуу мэргэжлийн байгууллагуудад санал тавин, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллогыг хийжээ. Нүхэн жорлонгийн тооллого хийн, мэдээллийн сан үүсгэх ажил наймдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 13-ны хооронд үргэлжилсэн байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллого, бүртгэлийг өндөр нарийвчлалтай сансрын зураг ашиглан зайнаас тандах аргаар тодорхойлоход тус долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон тоологджээ. Тоон мэдээллийг хороо, өрхийн түвшинд нарийвчлан судалсан бөгөөд цаашид дүүрэг, хорооны түвшинд бүрэн ашиглах боломжтой хувилбараар хийсэн байна.
Уг судалгааг үндэслэн Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонг хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөөр нь дөрвөн бүсэд ангилжээ. Тодруулбал, нүхэн жорлон ашиглахыг хориглох шаардлагатай нянгийн бохирдол маш өндөр буюу IV бүсэд 9443, хөрсний бохирдол их буюу III бүсэд 43.377 жорлон бүртгэгдсэн байна. Харин хөрсний бохирдол дунд буюу II бүсэд 71.150 жорлон, харьцангуй бага бохирдолтой буюу I бүсэд 21.022 нүхэн жорлон тоологджээ.
Судалгааны үр дүн нь гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага”-ын олон улсын стандартад нийцсэн жорлон суурилуулах, ариутгал халдваргүйтгэл хийн, хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэлэлцүүлсэн уг асуудлын хүрээнд хэд хэдэн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан судалгааны үр дүн, зөвлөмжийг үндэслэн нүхэн жорлон барих, ашиглах, стандартын дагуу шинэчлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шийдвэрийн төслийг боловсруулан танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн тус судалгааг тогтмол ашиглаж, мэдээллийн санг баяжуулах, зарим айл өрхийн нүхэн жорлонг стандартын шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар шинэчлэх ажлыг дүүргийн Засаг дарга нарт өглөө.