Польш улсын Беларусьтай хиллэдэг хэсэгт хил зөрчигч цагаачдын урсгал нэмэгдсэн бөгөөд даваа гарагт Польшийн засгийн газар яаралтай хурал зарлаж, 12,000 цэргээ тус бүс нутагт байршуулж, Кузника дахь боомтоо хааж байгаагаа мэдэгдлээ.
Польш улсын засгийн газар Беларусийг цагаачдын урсгалыг хил рүү түлхэж байна гэж буруутгаж, үүнийг дайсагнасан үйл ажиллагаа гэж тайлбарлав.
Польш, Литва, Латви улсууд сүүлийн саруудад Беларусийн талаас хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж мэдэгдсэн. Тэдний олонх нь Ойрхи Дорнод, Азиас ирсэн дүрвэгчид байна.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког Европын холбооноос тавьсан хоригийн хариуд хүн амын шилжилт хөдөлгөөнийг зориудаар зохион байгуулж байна гэж тус холбоо буруутгаж байгаа юм.
Польшийн хилийн гадна 2,000 гаруй дүрвэгсэд цугларсан гэж Беларусийн хил хамгаалах агентлаг төрийн хэвлэлд мэдээлсэн бөгөөд цагаачид болон дүрвэгсдийг хил дээрээс буцааж байна гэж шүүмжлүүлж байсан Польш улс дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд өргөстэй тороор хашаа барьж арга хэмжээ авчээ.
Цагаачдыг Польшийн хил дээрээс хөөж, харин Беларусь улс буцааж оруулахаас татгалзаж байгаа тул хил орчимд хүний амь нас хохирох хэмжээнд дайсагнасан нөхцөл байдал үүсээд байна. Тус бүс нутгийн өвлийн хүйтэн цаг агаар цагаачдын аюулгүй байдалд улам заналхийлж байгаа бөгөөд одоогоор хэд хэдэн хүн гипотермиа (биеийн дулаан алдагдах)-с болж нас баржээ.
Үүний зэрэгцээ Литва улсын засгийн газар цагаачдын урсгалд бэлтгэхийн тулд Беларусьтай хиллэдэг хил рүү цэргээ шилжүүлж, онц байдал зарлахаар хэлэлцэж байна.
Даваа гарагт болсон үйл явдалд хариу өгөхдөө Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Европын холбооны гишүүн орнуудыг "хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж байна" гэж буруутгаж, Беларусийн дэглэмийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалав.
Мөн даваа гарагт НАТО-гийн эвсэл Польш улстай хил залгаа бүс нутагт байдал хурцадсанд санаа зовж буйгаа илэрхийлж, бүс нутгийн аюулгүй байдал, аюулгүй байдлыг хадгалахад бэлэн гэж мэдэгдэж, Лукашенког цагаачдын урсгалыг зохион байгуулах кампанит ажлаа нэн даруй зогсоохыг анхааруулав.
Эх сурвалж: BBC

#Польшийн хил, #цагаачид,