Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Монголоор дайрах хийн хоолойн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монголоор дамжуулан татах байгалийн хийн хоолойн төслийг өнөөдөр танилцууллаа. Хоёр улсан хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь энэ хийн хоолойн төсөл. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын компанийг байгуулаад байгаа ба инженер техникийн алба хаагчид байнгын байршиж ТЭЗҮ-г хийхээр ажиллаж байна.
"Газпром" компанийн удирдлагууд манай улсад ирж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэл 962.5 км урт хийн хоолой татна. ТЭЗҮ 70 хувьтай байна. ТЭЗҮ энэ ондоо багтаж дуусаад стандартыг нь батлах ажил Монголд хийгдэж байна" гэлээ.
Мөн чанаргүй ковидын оношлуур нийлүүлсэн эсэх асуудлыг хэрхэн шийдсэн талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад "Чанаргүй оношлуур нийлүүлсэн гэх асуудлыг ЭМ-ийн сайд няцаасан" гэж хариуллаа.

#live, #засгийн газрын хуралдаан, #Шадар сайд С.Амарсайхан:,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557