"Нутгийн шийдэл" ТББ-аас Нийслэлийн засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нутгийн шийдэл ТББ-ын үүсгэн байгуулагч, захирал Ц.Оюунгэрэл “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах зориулалттай инженерийн байгууламж болох Туул голын үерийн хамгаалалтын даланг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нурааж байгаа. Зам тавих захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Туул голын араар зам тавьж байна. Зам тавих явцдаа Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, үерийн хамгаалалтын даланг аюултай түвшинд хүртэл намсгаж, бүтцийг өөрчлөн нурааж байгаа юм.

Гэрэл зургийг MPA.mn

Бид өчигдөр өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарыг хариуцагчаар татаж өгөхийг нэхэмжлэгчээр "Нутгийн шийдэл" ТББ зарга үүсгэсэн. Долоон хоногийн хугацаанд шүүхээс энэ асуудал дээр хэрэг үүсэх эсэхийг шийднэ" гэлээ.

#live, #үерийн далан, #Ц.Оюунгэрэл,