Монгол Улс, АНЭУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо хамтран (2021.11.17) “Монгол-АНЭУ–ын бизнес форум”-ыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас 40, АНЭУ-ын талаас 30 бизнес эрхлэгч оролцож, харилцан мэдээлэл солилцов.
Форумыг нээж УИХ-ын гишүүн Х.Булгантуяа үг хэлж, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломж, Эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрийн талаар илтгэл тавилаа.
Түүнчлэн МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээний эдийн засгийн хүрээг тэлэх болон дэд бүтцийн төслүүдээс хувийн хэвшлийн зүгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын 20 төслийн талаар товч мэдээлэл хийж, АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоонд хандан нийт гишүүн байгууллагууддаа танилцуулахыг хүслээ.
Үргэлжлүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзориг тус компанийн "А6-20" дунд хугацааны бизнес төлөвлөгөө, ЭТТ бондын талаар оролцогчдод танилцуулав.
Форумын хоёр дугаар хэсэг мэдээлэл, харилцаа холбооны сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, тус салбарын компаниуд олон улсын зах зээлд гарах сонирхлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, “Mongol Valley” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Габит, “Infinite Solutions” ХХК-ийн санхүү хариуцсан захирал Д.Билгүүн, “Гэрэгэ Системс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Энхжаргал нар хөгжүүлсэн бүтээгдэхүүн, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ танилцуулав.
Хоёр орны хооронд бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх арга хэмжээг анх удаа зохион байгуулсан нь энэ бөгөөд форумын үеэр аль салбарт эдийн засгийн харилцааг хөгжүүлж, ямар төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах талаар бизнес уулзалтууд боллоо.
Мөн АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо болон Абу Дабигийн ХАҮТ-ын дарга Абдулла Мохамед Аль Мазруэй, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар дурсгалын зүйлс солилцов. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр орны бизнес форум нь Дэлхийн экспогийн үеэр зохион байгуулагдаж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцлоод цаашид хөрөнгө оруулалтын төслүүдийг бодит ажил хэрэг болгохын тулд Танхим манлайлж ажиллах үүрэгтэй боллоо гэж харж байна гэлээ.
Манай улсын хувьд тус улстай цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөдөг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2021 оны эхний 10 сарын байдлаар 6.74 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрчээ.

#АНЭУ, #Монгол-АНЭУ–ын Бизнес Форум,