ХҮҮХЭД

Өглөөний цай уудаггүй хүүхэд хэтрүүлж идэх зуршилтай болдог

Хүүхэд илүүдэл жинтэй болж, таргалахад гурван хүчин зүйл голчлон нөлөөлдөг гэж Их Британийн эрдэмтэд үзэж байна. Лондоны их сургуулийн судлаачид 19,244 өрхийг хамруулсан судалгаа хийсний дүнд,

  • Өглөөний цайгаа алгасах,
  • Нойрны дэглэм алдагдах,
  • Ээж нь хүүхдээ гэдсэндээ тээж байхдаа тамхи татах гэсэн гурван хүчин зүйл хүүхдийн жинд нөлөөлдөгийг тогтоожээ.

Судалгаанд хамрагдсан гэр бүлүүдийн хүүхдүүдийн жин, өндрийг гурав, тав, долоо  болон 11 настайд нь харьцуулан ажигласан бөгөөд тэдний дийлэнх нь буюу 83.3 хувь нь хэвийн жинтэй байжээ. Харин үлдсэн цөөнх нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай байсан бөгөөд үүнд гурван хүчин зүйл нөлөөлж байгааг судлаачид онцолж байна.

Хүүхдүүд өглөөний цайгаа уухгүй байх нь өдрийн турш хоолны дэглэмийг алдагдуулж, идэх дуршлыг хэт өдөөн, улмаар хэтрүүлж идэхэд зуршилтай болгодог аж. Түүнчлэн нойргүйддэг, орой унтаж, орой сэрдэг хүүхдүүд мөн  оройтож хооллодог нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гэнэ.

Сонирхолтой бас нэгэн баримт бол хүүхдээ тээж байхдаа ээж нь тамхи татдаг байсан бол хүүхэд нь илүүдэл жинтэй болох магадлал өндөрсдөг аж. Ташрамд, илүүдэл жинтэй хүүхэд өсвөр насандаа өөртөө итгэлгүй болох, сэтгэл санаагаар унах, улмаар хорт зуршилтай болоход нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг.

Эх сурвалж: Medical XPress

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet