Өмнөд Солонгосын уран зөгнөлт аймшгийн “Hellbound” цуврал “Netflix” дээр хамгийн их үзэлттэй “Squid Game”-ийн амжилтыг эвджээ.
“FlixPatrol” аналитикийн мэдээлснээр “Hellbound” шоу нээлтээ хийснээс хойш 24 цагийн дотор дэлхийн 80 гаруй улсад үзэлтийн тоогоор тэргүүлж, энэ сарын 20-ны өдөр хамгийн шилдэг “Netflix”-ийн телевизийн цуврал болсон байна. “Squid Game” нь найман өдрийн дотор энэ амжилтанд хүрч байжээ.
Тэнгэрийн төрөлтөн гэм нүгэлтнүүд дээр зочилж үхэх өдөр, цагийг нь хэлсний дараа чөтгөрүүд тэдгээр хохирогчдыг хэрцгийгээр алж буй график үйл явдлын эргэн тойронд цуврал өрнөдөг байна. Аварга үсэрхэг амьтад хохирогчдоо шатааж, там руу илгээснээр олон нийтийн дунд хийрхэл, шашин шүтлэгийг хэт даган дуурайх явдал өдөөгдөхөд хүрдэг.
Ён Санг Хогийн найруулсан цувралын туршилтын хувилбарыг 2021 оны есдүгээр сард Торонтогийн олон улсын кино наадамд дэлгэсэн байна.
Есдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн “Squid Game” нь 46 хоног дараалан тэргүүлсэн бөгөөд цувралыг аравдугаар сард дэлхийн 94 орны 142 сая өрх үзсэн гэсэн тооцоо бий. Энэ цуврал “Netflix”-д ойролцоогоор 900 сая долларын ашиг оруулжээ.
Энэ сарын эхээр "Squid Game"-ийн найруулагч Хван Донг Хюк цувралын дараагийн хэсгийн төлөвлөлтийн ажил эхэлсэн талаар мэдэгдсэн байгаа.
Эх сурвалж: The Guardian

#Өмнөд Солонгосын “Hellbound” цуврал “Squid Game”-ийн амжилтыг эвдлээ,