Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгэж, 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн киноны мэдээллийг хүргэе.

The 355

Найруулагч: Саймон Кинберг

Гол дүрд: Жессика Чэстэйн, Лупита Нионго, Дайан Крюгер, Пенелопа Круз, Фан Бингбинг, Себастьян Стэн, Эдгар Рамирез

Нээлтийн өдөр: 2022.01.07

The 355 - Official Trailer 2 - YouTube

“A” зэрэглэлийн оддоор жүжигчдийн багаа бүрдүүлсэн уг киноны үйл явдал аюултай хөлсний цэргүүдээс маш нууц зэвсгийг олж авахаар хамтран ажиллаж байгаа олон улсын тагнуулчдын тухай өгүүлнэ.

Morbius

Найруулагч: Даниел Эспиноса

Гол дүрд: Жаред Лето, Матт Смит, Адриа Аржона, Жаред Харрис, Аль Мадригал, Тайрез Гибсон, Майкл Китон

Нээлтийн өдөр: 2022.01.28

“Marvel”-ийн кинонд ховор тохиолддог цусны өвчнөөс өөрийгөө эмчлэх гэж оролдохдоо санамсаргүйгээр цус сорогч болон хувирсан эрдэмтний түүхийг өгүүлнэ.

Moonfall

Найруулагч: Роланд Эммерих

Гол дүрд: Холли Берри, Патрик Вилсон, Жон Брэдли, Майкл Пенья, Чарли Пламмер, Келли Ю, Дональд Сазерланд

Нээлтийн өдөр: 2022.02.04

Нууцлаг хүчний улмаас сар тойрог замаасаа гарч, дэлхийтэй мөргөлдөхөд хүрдэг. НАСА-гийн гүйцэтгэх захирал, сансрын нисгэгч асан Жо Фаулер дэлхийг аврах түлхүүрийг олж нээх бөгөөд зөвхөн сансрын нисэгч Брайан Харпер болон хуйвалдааны онолч K.C.Хаусмэн түүнд итгэнэ.

The Batman

Найруулагч: Мэтт Ривз

Гол дүрд: Роберт Паттинсон, Жеффри Райт, Зои Кравиц, Пол Дано, Жон Туртурро, Питер Сарсгаард, Энди Серкис, Колин Фаррелл

Нээлтийн өдөр: 2022.03.04

The Batman (2022) - IMDb

“DC Extended Universe” ирэх жилийн эхний улиралд “Batman”-ы түүхээр кино театруудыг байлдан дагуулахаар төлөвлөжээ. "Planet of the Apes" киноны найруулагч Мэтт Ривз “Batman”-ы тухай бидний харж байснаас илүү хар бараан дүр төрхийг харуулах бөгөөд Брюс Уэйны дүрийг Роберт Паттинсон бүтээсэн нь хүлээлт үүсгээд байна.

Turning Red

Найруулагч: Доми Ши

Гол дүрд: Розали Чианг, Сандра Өө, Майтрэй Рамакришнан, Жеймс Хонг

Нээлтийн өдөр: 2022.03.11

13 настай ази гаралтай охин ямар нэгэн зүйлд хэт их сэтгэл догдлох бүртээ аварга том улаан панда болон хувирдаг тухай гайхалтай түүх юм. 2018 онд “Bao” киногоороо Оскарын шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киноны шагналыг хүртсэн Доми Ши найруулагчаар нь ажиллажээ.

Fantastic Beasts: The Secrets of Dumbledore

Найруулагч: Дэвид Йейтс

Гол дүрд: Эдди Редмэйн, Жуд Лоу, Кэтрин Уотерстон, Эзра Миллер, Мадс Миккелсен, Дэн Фоглер, Алисон Судол

Нээлтийн өдөр: 2022.04.08

Харри Поттерыг Хогвартст элсэн орохоос олон арван жилийн өмнө өрнөх энэхүү ид шидийн цувралын гуравдугаар бүлэгт Ньют Скамандер эргэн ирж байна. Энэ үйл явдал Гринделвалдын гэмт хэргийн дараа өрнөх бөгөөд Ньют болон түүний нутаг нэгтнүүд муу ёрын шидтэний араас хөөцөлдөж, улмаар дэлхийн 2-р дайн өрнөх болно.

Legally Blonde 3

Найруулагч: Жэйми Сук

Гол дүрд: Рийз Уизерспун, Женнифер Кулидж, Селма Блэйр, Мэттью Дэвис

Нээлтийн өдөр: 2022.05.22

Франчайзын эхний хоёр кино 2000-аад оны эхээр үзэгчдийн хүртээл болж байсан. “Legally Blonde 2” кино театруудаар гарч эхэлснээс хойш бараг 20 жилийн дараа энэхүү франчайз гурав дахь киногоороо дахин том дэлгэцнээ гарахаар төлөвлөж байна. Анхны “Legally Blonde” кино 2001 онд нээлтээ хийх үед үзэгчид Элле Вүүдсийн дүрд дурлаж, дэлхий даяар 141 сая гаруй долларын ашиг орлого олж байсан юм.

Lightyear (2022) - IMDb

Lightyear

Найруулагч: Ангус МакЛэйн

Гол дүрд: Крис Эванс

Нээлтийн өдөр: 2022.06.17

“Toy Story” франчайз дууссан хэдий ч “Pixar” компани тоглоомын түүхийн дүрүүдээр эргэн ирэхээр шийджээ. Энэ удаад сансрын нисгэгч “Buzz Lightyear” хэрхэн алдартай болж, яагаад түүний дүрээр тоглоом бүтээгдэх болсон түүхийг үзэгчдэд хүргэнэ.

Thor: Love and Thunder

Найруулагч: Taika Waititi

Гол дүрд: Крис Хемсворт, Тесса Томпсон, Натали Портман, Кристиан Бэйл, Крис Пратт, Дэйв Баутиста, Карен Гиллан, Пом Клементьефф

Нээлтийн өдөр: 2022.07.08

"Thor: Ragnarok" киноны үргэлжлэлд Натали Портманы тоглосон “Жэйн Фостер”-ын дүр эргэн ирэхээр болжээ. Мөн Тесса Томпсоны “Валкири” дүр эргэн ирж, Тор Галактикийн хамгаалагчидтай уулзаж, Кристиан Бэйлийн дүрийг нь бүтээсэн Горр бурхантай тулгарах болно.

Black Adam

Найруулагч: Жауме Коллет-Серра

Гол дүрд: Дуэйн Жонсон

Нээлтийн өдөр: 2022.07.29

Дуэйн Жонсон "Black Adam" кинонд тоглох нь 2014 онд тодорхой болсон хэдий ч олон жилийн дараа буюу 2022 онд “DCEU”-д албан ёсоор нэгдэж байна. Тэрээр “Shazam”-ийн дайсан бөгөөд ирээдүйд энэ хоёр дүр огтлолцож нэг дэлгэцнээ гарах нь гарцаагүй юм.

The Flash

Найруулагч: Энди Мусчиетти

Гол дүрд: Эзра Миллер, Бен Аффлек, Саша Калле, Билли Крудуп, Майкл Китон

Нээлтийн өдөр: 2022.11.04

Супер баатар “Flash”-ийн тухай өгүүлэх бүрэн хэмжээний анхны бүтээл дэлгэцнээ гарах гэж байна. Энэ жагсаалтад багтсан олон кинонуудын нэгэн адил киноны үйл явдлын талаар тодорхой зүйл байхгүй байгаа ч зохиол нь комиксын үйл явдлаас хол зөрөхгүй гэсэн цуу яриа гарчээ.

Black Panther: Wakanda Forever

Найруулагч: Райан Куглер

Гол дүрд: Летитиа Райт, Данай Гурира, Лупита Нионго, Анжела Бассетт, Уинстон Дюк, Мартин Фриман

Нээлтийн өдөр: 2022.11.11

THE FLASH Trailer (2022) - YouTube

2020 онд киноны гол дүр Чадвик Босман бүдүүн гэдэсний хорт хавдраар амиа алдсаны дараа дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчид болон шүтэн бишрэгчид нь киноны үргэлжлэлийн талаар сонирхож байсан. Одоогоор Т'Чалла хааны дүрд юу тохиолдох нь тодорхойгүй хэвээр байгаа ч 2022 онд франчайзын хоёр дахь кино нээлтээ хийж, гол үйл явдал нь Т'Чалла хааны дүү Шуригийн эргэн тойронд өрнөхөөр болжээ.

Avatar 2

Найруулагч: Жеймс Камерон

Гол дүрд: Сэм Вортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Кейт Уинслет, Вин Дизель, Мишель Йео, Жованни Рибиси, Стивен Ланг

Нээлтийн өдөр: 2022.12.16

Жеймс Камерон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой "Avatar" киноныхоо дараагийн үйл явдлыг арван жилийн дараа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Пандорад хуучин дайснууд буцаж ирэхэд Жейк Сулли, Нейтири нар өөр газарт нүүж, шинэ гэр олохоос өөр аргагүй болж буй талаар кинонд өгүүлэх бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Кейт Уинслет, Мишель Йеох, Эди Фалько нар шинээр нэмэгдэж байна.

#онцолсон, #2022 онд нээлтээ хийх КИНОНУУД, #шинэ кино,