Live
COVID-19

599.132 иргэнийг халдварын эсрэг вакцины ЭХНИЙ ТУНД хамруулаад байгаа

Өнгөрсөн 24 цагт 16,950 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 599,132 хүн вакцины эхний тунгаа хийлгэжээ. Эдгээрийн 488,254 нь нийслэлчүүд бол 110,128 нь орон нутгийн иргэд аж.

Засгийн газрын зүгээс дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгоно гэж мэдэгдсэн ч өчигдөр орой гэнэт хөл хорионы 15 хоногт вакцин хийхгүй гэж мэдэгдсэн нь иргэдийн бухимдах шалтгаан болж эхэллээ. Тодруулбал, дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаад байгаа.

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины хоёр дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна.

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтцод нөлөө үзүүлэхгүй гэлээ.

ДЭЛХИЙД:

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet