Кофены үнэ сүүлийн 10 жил байгаагүй дээд цэгтээ хүрсэн бөгөөд шинжээчид энэ байдал 2023 он хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байна.

Даваа гарагийн арилжаагаар арван хоёрдугаар сард нийлүүлэх нэг фунт (453.5 граммтай тэнцүү) кофены үнэ 2.34 долларт хүрсэн байна. Харин пүрэв гарагт Нью-Йоркийн тив хоорондын бирж дээр кофены фьючерс (тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ) 2.46 ам.долларт хүрсэн нь 2011 онд нэг фунт нь гурван ам.доллароос дээш ханштай байсан үеэс хойших хамгийн өндөр үнэ болж байна.

Үүний зэрэгцээ, Олон улсын кофены холбооны жишиг үнэ баасан гарагт нэг фунт тутамд 2.07 доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 85 хувиар өссөн дүн юм.

“Saxo Bank”-ын түүхий эдийн стратеги хариуцсан дарга Оле Хансен “CNBC”-д хэлэхдээ, сүүлийн 12 сарын хугацаанд кофены үрний тариалалтад олон үйл явдлууд болсон гэв.

"Бид энэ жил Бразилд болж буй үйл явдлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Агаарын хэм бага, маш хурдан хүйтэрсэн явдал нь зарим тариалангийн бүс нутгуудад нөлөөлж, гантай байсан" гэжээ. Мөн эдгээр цаг агаарын таагүй үзэгдлүүд үргэлжилбэл энэ оны сүүлээр, мөн 2022, 2023 оны ургацад нөлөөж, кофены үнэ үүнээс илүү нэмэгдэх эрсдэлтэй гэж Хансен нэмж хэлэв.

Цаг агаарын таагүй байдлаас гадна дэлхий даяар нийлүүлэлт, түгээлтийн асуудал нь кофены зах зээлд ихээхэн нөлөөлжээ. Учир нь кофе үйлдвэрлэгчид болон кофены үр хуурдаг компаниуд өөр өөр улс орнуудад байрладаг. Мөн иргэний дайны ирмэг дээр байгаа Этиоп, ковидын тохиолдол нэмэгдэж байгаа Вьетнам зэрэг экспортлогч орнуудын үйлдвэрлэл зах зээлийн тодорхойгүй байдалд нөлөөлдөг байна.

“Marex”-ийн Европ дахь кофены борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Максимиллиан Копестейк хэлэхдээ ургацын асуудал дээр ачаа тээврийн тасалдлаас болж кофены үнэ улам бүр нэмэгдсэн гэв. Мөн тэрээр цаашдаа үнэ өндөр, тогтворгүй хэвээр байх болно гэж таамаглаж байна.

Эх сурвалж: CNBC

#Кофе, #Кофены үнэ сүүлийн 10 жилийн дээд цэгтээ хүрлээ,