МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.06/ "Ub palace"-ын их танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эрчим хүчнийхээ эрэлт, хэрэгцээг хангаж чадахгүй хэмжээнд хүрч байна. Дулааны хувьд нийт хэрэгцээнээсээ 26 хувь хоцорч, цахилгааны хувьд 16 хувь хоцорч явна. Манай улсад гаднын томоохон компани байгуулах боломжтой ч тэдгээрийг цахилгаан, эрчим хүчээр хангах боломж байхгүй байна. Мөн манай экспортын бүтээгдэхүүний 90 хувийг түүхийгээр нь гаргаж байна. Ямар нэгэн өртөг, үйлдвэрлэл шингээгүй. Эндээс маш олон боломжийг алдаж байна" гэв.

Түүнчлэн "Өнгөрсөн 100 жилд улс, орныхоо тусгаарт тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулж чадлаа. Ирэх 100 жил бол эдийн засгийн тусгаар тогтнолын он жилүүд байх болно. Үүний бодлогын эхлэлийг өнөөдрийн МАН-ын 30 дахь Их хурал дээр тунхаглаж өгнө. Тэгэхээр эдийн засгийн тусгаар тогтнол гэдгийг улс бүр өөрсдийнхөөрөө л тайлбарлаж, тодорхойлж байна. Манай улсын хувьд эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь нийгмийн бүтэц, тэр дундаа хүчирхэг нийгмийн дундаж давхаргыг бий болгохыг зорьж байна" хэмээн онцоллоо.

#онцолсон, #МАН, #МАН-ын 30 дахь ир хурал,