Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар нийслэлчүүд гацуур модоо засаж эхэллээ. Тэгвэл он солигдох мөчийг тохиолдуулан хотын захиргаанаас Сүхбаатарын талбайд сүлд модоо заслаа.

Өнөөдөр зассан энэхүү гацуур нь 22 метр өндөр бөгөөд анх 2008 онд зассан юм. Түүнээс хойш 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байдаг.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа улаанбаатарчууд шинэ оноо угтах баярын цэнгүүн хийдэг уламжлалтай. Харин энэ жилийн тухайд коронавирусийн тархалтаас шалтгаалж энэ арга хэмжээ болохгүй гэж мэдэгдээд байгаа.

Гэрэл зургийг Т.Мөнх-Учрал/MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #Сүлд мод, #Сүхбаатарын талбай,