Өнгөрсөн долоо хоногт Монгол ардын намын 30 дугаар их хурал хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг хурлын үеэр МАН шинэ намын даргаа сонгох, намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах, Бага хурлын гишүүдээ томилох зэрэг нийт есөн асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн энэхүү хурлын үеэр хүмүүсийн анхаарлыг татаж байсан өөр нэг зүйл нь яах аргагүй хуралд оролцогчдын ирц бүртгэлийн систем байлаа.

МАН-ын 30-р их хуралд нийт 1.250 гаруй гишүүд, төлөөлөгчид оролцсоныг нэг бүрчлэн хүний гар оролцоогүйгээр царай таних систем ашиглан бүртгэсэн ба халдвар хамгааллын үүднээс нэмэлтээр царай таних системээрээ дамжуулан хуралд оролцогчдын халууныг хэмжиж танхимд оруулж байсан нь ирсэн зочдын хувьд хялбар, хурдтай, шинэлэг шийдэл байсан юм.

Царай таних систем нь нэвтрэх хяналтын нэг төрөл ба хиймэл оюун ухаанд суурилсан технологиор масктай, малгайтай, нүдний шилтэй байхаас үл хамааран хүний царайг өндөр нарийвчлалтайгаар таних чадвартай байдаг. Уг системийг ирц бүртгэлд ашиглахаас гадна зөвшөөрөлтэй, эрх бүхий зочдыг нэвтрүүлэх буюу бүртгэлгүй, гаднын хүн орохоос сэргийлэх болон бусад зориулалтаар ашиглах боломжтой. Бүх төрлийн байгууллага, тэр дундаа үзвэр үйлчилгээний газар, сургууль зэрэгт ашиглахад тохиромжтой.  Ялангуяа халдварт өвчний тархалттай байгаа энэ үед хүний оролцоотой үйл ажиллагааг багасгах, эрсдэлийг бууруулахад энэхүү систем нь өндөр ач холбогдолтой юм.

Хурлын үеэр ашиглагдсан уг царай таних системийг Ай Ти Зон компани нийлүүлж ажилласан ба тэдний хувьд өөрсдийн цаг бүртгэл болон нэвтрэх хяналтдаа уг системийг ашиглаад 2 жил болж байгаа туршлагатай юм. Царай таних системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#МАН-ын 30 дахь ир хурал, #царай таних систем,