Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч уулзлаа.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр” байгуулагдаж 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгаа хангагдах боломж бүрдсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр улсын салбарын яамдын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгааг уулзалтын үеэр онцолж ярилцлаа.

#Бүгд Найрамдах Турк Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, #Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,