Энэ онд Филиппинд болсон хамгийн хүчтэй Рай хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 146-д хүрч, хар салхинд нэрвэгдсэн арлын захирагч үүнээс ч илүү их хохирол амссан байж магадгүй гэж мэдэгдэв.

Филиппиний төв хэсэгт орших Бохол мужийн захирагч Артур Яп мужид нь 72 хүн нас барж, 10 хүн сураггүй алга болж, 13 хүн шархадсан гэж мэдэгдэв. Харилцаа холбоо тасарсаны улмаас 48 хотын даргын 33 нь хохирлын мэдээгээ өгсөн байна. Үлдсэн газрууд хохирлын мэдээгээ мэдээлсний дараа амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай гэж үзжээ. Албаныхан хөрсний гулгалт болон их хэмжээний үерийн улмаас нас барсан хүмүүсийг тогтоохоор ажиллаж байна.

“Facebook”-т нийтэлсэн мэдэгдэлдээ Артур Яп хар салхинд өртсөн хэд хэдэн хотод ундны ус, хүнсний багц яаралтай шаардлагатай байгааг дурджээ. Мөн тэрээр хар салхинд сүйдсэн хотуудыг цэргийн онгоцоор агаараас тандах ажиллагаанд оролцсоныхоо дараа "Бохолын хохирол асар их бөгөөд хар салхи бүх зүйлийг сүйтгэсэн нь маш тодорхой байна" гэж хэлсэн байна.

Засгийн газрын мэдээлснээр хар салхинд 780,000 орчим хүн өртсөн бөгөөд 300,000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэв.

Гамшгаас хамгаалах агентлаг, үндэсний цагдаа болон орон нутгийн албаныхан хар салхины улмаас дор хаяж 64 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Ихэнх нь мод, хананд дарагдаж, үерт живж, хөрсний гулгалтад дарагдсан байна. Хар салхинд анх удаа цохиулсан зүүн өмнөд мужуудын нэг болох Динагат арлуудад 10 хүн нас барж, нийт нас барсан хүний ​​тоо одоогийн байдлаар 146-д хүрчээ.

Ерөнхийлөгч Родриго Дутерте бямба гарагт тус бүс нутаг руу нисэж, хоёр тэрбум песо буюу 40 сая доллар тусламж үзүүлэхээ амласан байна.

Хар салхи хамгийн хүчтэй үедээ 195 км/цаг-ийн хурдтай тогтмол салхилж, 270 км/цаг хүртэл ширүүссэн нь сүүлийн жилүүдэд гамшигт өртөмтгий Архипелаг буюу Номхон далай болон Өмнөд Хятадын тэнгисийн хооронд дэгдсэн хамгийн хүчтэй салхи байжээ.

Наад зах нь 227 хот, тосгонд цахилгаан тасарч, ердөө 21 дүүрэгт цахилгаан эрчим хүчээ сэргээсэн байна. Мөн бүс нутгийн гурван нисэх онгоцны буудал эвдэрсний хоёр нь одоогоор хаалттай хэвээр байна.

Филиппинд жил бүр 20 орчим шуурга, хар салхи болдог бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй Номхон далайн "Галын цагираг" бүсэд оршдог нь тус улсыг байгалийн гамшигт хамгийн өртөмтгий орнуудын нэг болгодог байна.

Эх сурвалж: ABC

#Филиппин, #хар салхи,