Мьянмарын арми өнгөрсөн долдугаар сард энгийн номхон иргэдийг үй олноор нь хөнөөсөн хэд хэдэн хэрэг үйлдэж, үүний үр дүнд 40 хүн амиа алдсан гэж “ВВС” агентлаг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Нүдээр харсан гэрчүүд болон амьд үлдсэн хүмүүсийн хэлснээр зарим цэргүүд 17 настай байсан бөгөөд тосгоны иргэдийг цуглуулж дараа нь эрчүүдийг нь алжээ.
Амиа алдсан хүмүүсийн дийлэнхийг нь эхлээд эрүүдэн шүүж, нүхэнд оршуулсан байсныг харуулсан дүрс бичлэг болон зургаар баталгаажуулсан байна.

Долдугаар сард Мьянмарын төв хэсэгт орших Сагаинг дүүргийн сөрөг хүчний түшиц газар болох Кани тосгонд дөрвөн удаагийн хэрэг гарчээ.

Армийнхан тус улсын хяналтыг булаан авч, Аун Сан Су Чи тэргүүтэй ардчилсан замаар сонгогдсон засгийн газрыг түлхэн унагаснаас хойш энгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

“BBC” Кани дахь 11 гэрчтэй ярилцаж, тэдний мэдээллийг Их Британид төвтэй “Мьянмар Гэрч” ТББ-ын цуглуулсан гар утасны бичлэг, гэрэл зурагтай харьцуулж, тус улсын хүний эрхийн зөрчлийг судалсан байна.

Хамгийн том аллага Инь тосгонд болсон бөгөөд энд дор хаяж 14 эрэгтэйг тамлаж эсвэл зодож алаад цогцсыг нь жалга руу шидсэн байна. Инь хотын гэрчүүд амиа алдсан хүмүүсийг олсоор хүлж, зодсон гэж “ВВС”-д ярьжээ.

Цэргүүдийн аймшигтай хүчирхийллээс зугтаж чадсан нэгэн эр "Тэднийг хүлж, чулуу, винтовын ишээр зодож, өдөржин тамласан. Зарим цэргүүд 17, 18 настай байж магадгүй залуу харагдаж байсан ч зарим нь хөгшин байсан. Тэдэнтэй хамт нэг эмэгтэй ч байсан" гэж “ВВС”-д ярьсан байна.

Түүнчлэн долдугаар сарын сүүлээр ойролцоох Зи Бин Двин тосгоны булшнаас 12 зэрэмдэглэгдсэн цогцос олдсон бөгөөд тэдний дунд хүүхэд байж болох жижиг биетэй цогцос болон хөгжлийн бэрхшээлтэй хүний цогцос олджээ. Мөн ойролцоох модонд жар орчим насны эрэгтэй хүний цогцос уясан байдалтай олдсон байна. “BBC” тэр цогцосны бичлэгийг шалгахад эрүү шүүлт хийсэн шинж тэмдэг илт харагдаж байжээ.

Энэхүү аллага нь ардчиллыг сэргээхийг шаардаж буй тус бүс нутгийн иргэний зэвсэгт бүлэглэлүүд цэргийнхэн рүү дайрсны төлөөх шийтгэл байжээ. Өмнө нь тус бүс нутагт арми болон иргэний цэргийн бүлэг болох “Ардын батлан хамгаалах хүчин”-ий орон нутгийн салбаруудын хооронд тулаан болсон юм.

Харин амь үрэгдсэн хүмүүс цэргийнхний эсрэг халдлагад оролцож байгаагүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгджээ.

“BBC” агентлаг Мьянмарын Мэдээлэл хариуцсан дэд сайд, армийн төлөөлөгч генерал Зав Мин Тунд эдгээр аллагын талаар мэдээлэхэд тэрээр үгүйсгээгүй бөгөөд "биднийг дайсан мэт үзвэл бид өөрсдийгөө хамгаалах эрхтэй” гэсэн хариулт өгчээ.

Одоогоор НҮБ Мьянмарын цэргийнхэн хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй хэргийг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

#Мьянмар,