Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үндэсний мөнгөн тэмдэгтийн хадгаламжийг хамгаалах шинэ төлөвлөгөөгөө танилцуулсны дараа Турк лирийн ханш хоёр дахь өдрөө огцом өслөө. Туркийн лира даваа гарагт 25 хувиар өссөний дараа мягмар гарагийн арилжаагаар 15 хувиар өссөн байна.

Эрдоган даваа гарагийн орой хэлсэн үгэндээ хэрэв лирийн гадаад валюттай харьцах алдагдал банкуудын хүүнээс давсан тохиолдолд засгийн газар лирийн хадгаламж эзэмшигчдийн алдагдлыг нөхөн олгоно гэж мэдэгдсэний дараа лира өсөлт үзүүлжээ.

Тус улсын амьжиргааны өртгийн өсөлт 21.7 хувьд хүрснээр мөнгөн тэмдэгтийн ханш хамгийн доод түвшинд хүрч унаад байсан юм.

Ийм үед төв банкууд үнийн өсөлттэй тэмцэхийн тулд хүүгээ өсгөдөг ч Эрдоган энэ аргыг "бүх муу муухайгийн эх" гэж нэрлээд, Төв банкийг бодлогын хүүгээ үргэлжлүүлэн бууруулахыг шаардсан бөгөөд есдүгээр сараас хойш Туркийн төв банк хүүгийн хэмжээг таван пунктээр бууруулж 14 хувь болгоод байна.

Даваа гарагт Туркийн Банкуудын холбооны тэргүүн Алпаслан Чакар Туркийн хэвлэлд хэлэхдээ Эрдоганы мэдэгдлийн дараа нэг тэрбум долларыг лира болгон хөрвүүлсэн гэжээ.

Эрдоган "Одооноос эхлэн манай иргэд валютын ханш өснө гэж эмээж, Турк лирээс гадаад валют руу хадгаламжаа солих шаардлагагүй болно" гэж мэдэгдэв. Мөн тэрээр хүүгийн хэмжээг бууруулснаар хэдэн сарын дараа инфляц буурч эхэлнэ гэж нэмж хэлэв.

Ерөнхийлөгч болон түүний холбоотнууд зээлийн хүү бууруулах нь Туркийн экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байгаа юм. Гэвч олон эдийн засагч хүүг бууруулсан нь бодлогогүй үйлдэл гэж үзэж байна.

Төв банкны мэдээллээр Туркийн хадгаламжийн талаас илүү хувийг гадаад валют болон алт эзэлж байгаа нь иргэд дотоод валютад итгэлгүй байгааг харуулж байна.

Эх сурвалж: BBC

#мөнгөн тэмдэгтийн хадгаламжийг хамгаалах шинэ төлөвлөгөөгөө, #Турк лира, #Туркийн Ерөнхийлөгч Эрдоган,