Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар томоохон бизнес эрхлэгч гэр бүлүүдийн “монополь” байдлыг арилгахаар төлөвлөж байна гэж “Financial Times” мэдээлжээ.
Мөн төрийн мэдээллийн “WAM” агентлаг Санхүү, эдийн засгийн яамны мэдэгдлээс иш татан "Арилжааны агентлагуудад хамаарах хуулийн төсөл боловсруулалтын шатандаа байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна" гэж мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар засгийн газар уг төслийг Холбооны үндэсний зөвлөлд шилжүүлсэн бөгөөд зөвлөл хуулийн төслийг хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх юм.
Шинэ хууль тогтоомжийн дагуу Персийн булан дахь арилжааны байгууллагуудын гэрээг автоматаар шинэчилдэг явдлыг зогсоож, гадаадын фирмүүдэд бараагаа түгээх эсвэл орон нутгийн төлөөлөгчөө солих боломжийг олгоно гэж “Financial Times”-ийн нийтлэлд дурджээ.
Мөн уг нийтлэлд "Зарим гэр бүлүүд ийм эрх мэдэлтэй байж, хялбар баялгийг давуу эрхээр олж авах нь утгагүй. Бид эдийн засгаа шинэчлэх ёстой" гэж Эмиратын албаны хүний хэлснийг иш татжээ.
Хуулийг Эмиратын удирдлага баталснаар хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд одоогоор хуулийн хэрэгжих хугацаа тодорхойгүй хэвээр байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Саудын Арабын өрсөлдөгч АНЭУ нь эдийн засгийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсан бөгөөд энэ оны эхээр тус улс компанийн тухай хуульдаа өөрчлөлт оруулснаар гадаадын иргэд тус улсад компани нээхийн тулд заавал Эмиратын харьяалалтай хувьцаа эзэмшигч эсвэл төлөөлөгчтэй байх шаардлагагүй болсон билээ.
Эх сурвалж: Reuters

#АНЭУ,