“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” -ийн удирдах хорооны хурал боллоо. Төслийн хүрээнд зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийн барилгын ажил эхлүүлсэн.

Мөн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээ, орчны хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ХБИ-ийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, стратегийг сайжруулахаар ажиллаж байна.

Хуралд Төслийн удирдах хорооны гишүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар удирдан явуулав.

Хурлын үеэр төслийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүү, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын 2021 онд хөлсөөр ажилласан гэрээний дүгнэлт хийж хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ХНХЯ

#хнхя, #хөгжлийн бэрхшээлтэй иргэд,