Амь дүйсэн онцгой нөхцөл байдалд иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн, Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан баатарлаг үйлстнүүдийг алдаршуулах зорилгоор “Онцгой байдлын Онцгой үйлстэн” шагналыг энэ оноос олгож эхлээд байна.

Салбар салбар дахь оны шилдгүүдийг тодруулж буй энэ цаг үед “Онцгой байдлын Онцгой үйлстэн” шагналыг хоёр баатарлаг эрхэмд нөхөн олгосон нь 2020 онд Туул голын усанд живж байсан 13 настай охиныг аварч, өөрөө амь эрсэдсэн Э.Эрдэнэжаргал агсан, 2015 онд цасан шуурганаар дүүгээ хамгаалж, өөрөө амь насаа алдсан С.Золжаргал нар байв. Онцгой үйлстнүүдийн энэхүү хүндтэй шагналыг Монгол Улсын Шадар сайд гардуулан өглөө. Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнд нь иж бүрэн тавилгатай таван ханатай өргөө цагаан гэр, гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг мөн энэ өдөр эздэд нь олгосон юм.

Болсон явдлын талаар эргэн сануулахад, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Э.Эрдэнэжаргал нь 2020 оны долдугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг руу явах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр багийн “Гүүрний ам” гэх газарт Туул голд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амийг аварч, өөрөө усанд живж амь насаа алдсан юм.

2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын 7, 5 настай хоёр охин цасан шуурганд төөрч, 7 настай эгч С.Золжаргал нь эцсийн мөч хүртэл дүүгээ хамгаалаад өөрөө амь эрсэдсэн билээ. Охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ давхарлан өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа тайлж өмсгөн, шуурганаас дүүгээ нөмөрлөн тэвэрсээр амьсгал хураасан байдаг.

Цасан шуурганаас эгчийнхээ ачаар амь аврагдсан Ц.Хонгорзул одоо 11 настай. Долдугаар ангид сурдаг. Тэрээр ирээдүйд сувилагч болох мөрөөдөлтэй. Авга эгчийнхээ хамт онцгой байдлын албаны машинаар нийслэл хотод ирсэн нь энэ юм. Өнөөдөр ирсэндээ маш их баяртай байгаагаа бидэнтэй хуваалцлаа.

Тэрбээр "Эгчдээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна" хэмээн хоолой зангируулан ярилаа. Мөн аавдаа, ахдаа, авга эгчдээ маш их баярлалаа. Ангийнхандаа өдийг хүртэл тусалж дэмжиж, дэм болж байсанд баярлалаа гэж дамжууллаа. С.Хонгорзул осол болсон өдөр юу болсныг санадаг ч ярихыг хүсдэггүй. Харин эгчдээ зориулж зохиосон шүлгээ бидэнд уншиж өглөө. Энэ шүлгийг бичихдээ эгчтэйгээ хамт байсан сайхан дурсамжаа бодож бичжээ.

"Бяцхан бор зүрхэндээ

Дэндүү их хайрласныг нь

Булбарай бага насандаа

Даанч ойлгоогүй явжээ

Өнгө алаг энэ орчлонд

Амьдрал бэлэглэсэн таныгаа

Өсөж торнихынхоо хэрээр

Ай даа, мөн ч их санах юм даа

Гэгээхэн хайрын чинь илчээр

Гэрэлтэж амьдарна аа

Амлая дүү нь

Тоостой энэхэн орчлонд

Тантайгаа л хамт туулсан бол

Тоодгорхон бяцхан үр чинь

Дэндүү жаргалтай байхсан даа

Аав ээжийнхээ хайранд ижилсэж хоёулаа өссөн бол

Эрвэгэр жаахан дүү чинь

Энгүй жаргалтай байхсан даа

Өрөвч бяцхан зүрхний чинь гэрлээр

Өөдрөг амьдарна аа, амлая дүү нь"

Цасан шуурганаас амь аварсан эгчдээ зориулав.

С.Хонгорзул

Эх сурвалж: ОБЕГ, Шадар сайдын ажлын алба

#обег, #Шагнал, #Шадар сайдын ажлын алба,