Мьянмарын хамгийн алдартай одуудын нэг олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр гурван жилийн ял сонслоо. Өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарын арми сонгуулийг будлиантай болсон гэх үндэслэлээр засгийн эрхийг хүчээр авсан бөгөөд үүний дараа иргэд цэргийн удирдлагыг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан билээ.
Олон сая шүтэн бишрэгчтэй загвар өмсөгч, жүжигчин Пэйн Тахон төрийн эргэлтийн эсрэг жагсаалд оролцож, цахим ертөнцөөр засгийн газрыг буруушааж байгаагаа нээлттэй илэрхийлж байсан юм.
Тахоныг дөрөвдүгээр сард орон нутгийн цагаар өглөөний 05:00 цагийн орчимд найман цэргийн ачааны машинтай 50 орчим цэрэг гэрээс нь баривчилсан гэж эгч нь “Facebook” хуудсандаа бичсэн байна. Мөн баривчлагдсаных нь дараа сая гаруй дагагчтай “Instagram” болон “Facebook” хаяг нь устгагджээ.
Түүний хуулийн зөвлөх Хин Маунг Миинт AFP агентлагт хэлэхдээ түүнд хүнд хөдөлмөр хийлгэх ял оноосон бөгөөд ар гэрийнхэн нь давж заалдах эсэхээ хэлэлцэж байгаа гэв.
Өдгөө 25 настай Пэйн Тахон хэд хэдэн жагсаалд оролцож, огцруулсан иргэний удирдагч, ардчиллын бэлгэ тэмдэг Аун Сан Су Чигийн зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлж байжээ.
Тэрээр онлайн нийтлэлдээ "Бид цэргийн эргэлтийг эрс буруушааж байна. Бид төрийн зөвлөх Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч У Вин Минт, иргэний засгийн газрын сайд нар болон парламентын сонгогдсон гишүүдийг нэн даруй суллахыг шаардаж байна. Бид 2020 оны сонгуулийн үр дүнг хүндэтгэж, Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүтэй шинэ иргэний засгийн газрыг яаралтай байгуулахыг шаардаж байна" гэж бичжээ.
Ойр дотны хүмүүсийнх нь мэдээлснээр Тахон болзошгүй үр дагаврыг мэдэж байсан учраас огт айгаагүй гэв.
Тахонаас гадна төрийн эргэлтийн эсрэг байр сууриа илэрхийлж байсан Мьянмарын гоо бүсгүйн тэмцээний ялагч, мөн нэрт хошин урлагийн жүжигчин гэх зэрэг хүмүүс эрх баригчдад баривчлагдсан байна.
Төрийн эргэлтийн дараах энгийн иргэдийн жагсаал цуглааныг цэргийнхэн хүчээр тараасан бөгөөд Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр жагсаалаас хойш 1,178 орчим хүн амиа алдаж, 7,355 хүн баривчлагдаж, яллагдагчаар татагдаж, ял сонсоод байна.
Эх сурвалж: BBC

#Мьянмар, #Мьянмарын алдартай загвар өмсөгч эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр гурван жилийн хорих ял авчээ,