Ням гарагт Нидерландын нийслэл Амстердам хотод хоёроос дээш хүнтэй олон нийтийн цугларалтыг хориглосон засгийн газрын шийдвэрийг үл харгалзан, олон мянган хүн Ковид-19-ийн хөл хорионы арга хэмжээ болон вакцинжуулалтыг эсэргүүцэн жагссан байна. Харин цагдаа нар жагсаалыг тараах зорилгоор бороохой, бамбай зэргийг ашиглажээ.
Амстердам хотын дарга Фемке Халсемагийн тушаалаар цагдаа нар Төв музейн талбайг цэвэрлэх гэж байхдаа цөөн тооны жагсагчидтай мөргөлдсөн бөгөөд мөргөлдөөний улмаас дор хаяж 30 хүнийг саатуулж, дөрвөн офицер шархадсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв.
Цагаан комбинзон, цагаан маск өмссөн жагсагчид нэг талдаа "Энэ бол вирусийн тухай биш, харин хяналт тогтоох тухай асуудал", нөгөө талдаа "Эрх чөлөө" гэсэн бичигтэй лоозон барьсан байв.
Мөн Популист Ардчиллын төлөөх форум нам хотын баруун хэсэгт жагсаал зохион байгуул сан байна.
Эрх баригчид арван нэгдүгээр сард хөл хорионы арга хэмжээг дахин тогтоож, баярын үеэр дахин чангатгаснаас хойш тус улсад коронавирусийн халдвар тогтмол буурч байна. Нидерландын засгийн газар арванхоёрдугаар сарын 19-өөс зайлшгүй шаардлагатай дэлгүүрүүдээс бусад ресторан, баар, үсчин, биеийн тамирын заал, музей болон бусад олон нийтийн газруудыг нэгдүгээр сарын 14 хүртэл хаахыг тушаасан юм.
Эх сурвалж: The Hill

#Коронавирус, #Нидерланд,