Казахстаны хамгийн том хот Алматыд пүрэв гарагт цэргүүд болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, цагдаа нар олон арван үймээн дэгдээгчийг устгасан гэж мэдэгдэв.

Засгийн газрын эсрэг жагсаалын гурав дахь өдөр буюу пүрэв гарагийн өглөө Алматы хотын төв талбайд хэд хэдэн цэргийн хуягт тээвэрлэгч, олон арван цэргүүд орж ирсэн гэж “Reuters” агентлагийн сурвалжлагчид газар дээрээс мэдээлжээ.

“Reuters” агентлагийн гэрчүүдийн мэдээлснээр цэргүүд цугларсан хүмүүс рүү ойртох үед буун дуу сонсогдож, үүнээс хойш талбай дахь байдал намжсан байна.

Мягмар, лхагва гарагуудад Казахстаны эргэн тойронд өрнөсөн шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалд найман цагдаа болон үндэсний харуулын цэргийн албан хаагчдын амь үрэгдсэн тул Казахстаны ерөнхийлөгч Орос тэргүүтэй аюулгүй байдлын холбооноос тусламж хүссэн.

Казахстаны Үндэсний банк ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс улс даяар банкуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан тухай пүрэв гарагт төрийн телевиз мэдээлэв. Тус улсын ихэнх хэсэгт интернет тасарсан байна.

Эх сурвалж: Reuters

#Казахстан,