Лхагва гарагт Алматы хотын нисэх онгоцны буудлыг эсэргүүцэгчид эзэлж авсны дараа онгоцны хажуугаар, хөөрөх зурвас дундуур алхаж буй хүмүүсийн бичлэг онлайнд тавигдсан бөгөөд нисэх буудал доторх аялагчдыг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээлэл гарчээ.

Орон нутгийн мэдээлснээр цагдаагийн хамгаалалт болон нисэх онгоцны буудлын ажилчид терминалыг орхисны дараа жагсагчид барилга руу нэвтэрч, аялагчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.

Нефтийн үнийг эсэргүүцсэн жагсаал Алматы, Уральск, Актау, Актобе, Шымкент болон бусад хотод болж байна. Эдгээр бүс нутгуудад харилцаа холбоо, интернет холболт, телевизийн өргөн нэвтрүүлэг тасалджээ.

Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр жагсагчид байшин барилга руу дайран орж, хаалт босгож, хамгаалалтын албаныхантай мөргөлдөж, гал тавьж байна гэв.

Засгийн газраас зах зээлийг либералчлах шаардлагатай гэж үзэн шингэрүүлсэн хийн үнийн хязгаарыг цуцалсны дараа нэгдүгээр сарын нэгэнд Казахстаны Мангистау мужид шингэрүүлсэн хийн үнэ литр тутамдаа 60-120 тенге болсон бөгөөд үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд ням гарагт жагсаал зохион байгуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: Ruptly

#Казахстан,