Индонезийн Суматра аралд аадар бороо орсны улмаас Ачех мужийн 30 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, хоёр хүүхэд амиа алдсан гэж тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах агентлаг мэдээллээ. Ням гарагт Хойд Аче мужид албан ёсоор онц байдал зарласан байна.
Баруун хэсгийн Жамби, Аче мужуудад хэд хоногийн турш хүчтэй аадар бороо орсны улмаас үер болсон бөгөөд орон нутгийн эдийн засагт хохирол учруулж, Ковид-19-ийн тохиолдлыг нэмэгдүүлж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгджээ.
Аче мужийн Лхоксукон хотын захад амьдардаг нэг иргэн хэвлэлд ярихдаа “Тариаланчид дөнгөж ургацаа хурааж авах гэж байхад энэ хавийн бүх будааны талбай усан дор орсон. Үр тариа бүрэн усанд автсанаас хойш гурав, дөрөв хоногийн дараа үхдэг. Тариаланчид бүх зүйлээ алдах болно" гэжээ.
Үерийн улмаас тариаланчид цагаан будааны ургацаа алдсанаас гадна тус газарт хар ажил хийдэг хүмүүс ажиллах боломжгүй болсон учраас "Орон нутгийн эдийн засаг сүйрсэн" гэж Хатта хэлэв.
Хойд Ачех бүсийн олон нийттэй харилцах албаны дарга Хамдани "Al Jazeera" агентлагт хэлэхдээ "Нутгийн оршин суугчдыг төрөл төрөгсөдтэйгөө сүм хийд, мөргөлийн танхим, тусгайлан барьсан яаралтай хамгаалах байранд хоргодож байна" гэж хэлэв.
Хамдани бараг жил бүр үер болдог гэдгийг хүлээн зөвшөөрч, бүс нутгийн захиргаа 2023 онд Кеуреуто далангийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд далан нь үерийн асуудлыг хөнгөвчилнө гэж мэдэгдэв. Тус далан нь Круенг Кеуреуто гол болон түүний зургаан цутгалын усыг барих юм.
Ачех муж нь Индонезийн хамгийн бага вакцинд хамрагдсан бүсүүдийн нэг бөгөөд 5,3 сая гаруй хүн амаас ердөө 1,2 сая гаруй нь хоёр тунд хамрагдсан гэж Эрүүл мэндийн яамны тоо баримтад дурджээ. Лхоксукон хотын уушгины эмч, доктор Индра Буана “Хэрэв Ковид-19 өвчтэй хэн нэгэн хоргодох байранд орвол хүн бүрт халдварлах аюултай" гэж анхааруулав.
Мөн тус улсад хүчтэй аадар бороо орсны дараа хөрш Малайзын зарим хэсэг усанд автаж, олон мянган хүн түр хоргодох байранд орсон байна. Малайзын Селангор, Жохор, Мелак мужуудад үерийн улмаас 50 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: Al Jazeera

#Индонезийн Суматра арал, #үерийн ус,