ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд НПГ-ын хяналтын прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 5-ны үдэш 48 цагийн хугацаатай албадан саатуулсан.

Эрүүл мэндийн салбарынхан цар тахлын үед ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнүүдийг АТГ-ынхан нарийвчлан шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрч буй бөгөөд энэ хүрээнд ХӨСҮТ-д худалдан авсан техник, тоног төхөөрөмжүүдтэй холбоотой мэдээллийг нягтлан захирал асан Д.Нямхүүг эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй гэж үзсэн байна.

Тодруулбал, ДУБ гэх компаниас дээрх төвд өндөр үнээр компьютер томографын аппарат 2020 оны гуравдугаар сард худалдан авахдаа тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон байж болзошгүй гэж буруутгаж буй аж. Түүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа юм. АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэрт нь нэгжлэг хийгээд үнэт чулуу, валют хураан авснаас гадна төрийн өмчийг хувьдаа завшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэлд нь нотлох баримт болох бичиг, гэрчилгээ зэрэг зүйлс гарсан байна.

Үүнтэй холбоотойгоор Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхад ЭМЯ-нд удирдах алба хашиж байсан болон дээрх төвд түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс, нэр бүхий аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал зэргээс АТГ-ынхан гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн байна.

Түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай албадан саатуулах саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр 22.00 цагт түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусна.

Д.Нямхүүг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорих санал АТГ-ын мөрдөгч, НПГ-аас одоогоор шүүхэд хүргүүлээгүй байна.

#атг, #ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү,