Германд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын цэргийн албан хаагчийн Массачусетс мужид амьдардаг ээждээ илгээсэн захидал 76 жилийн дараа хүргэгджээ.
Тухайн үед 22 настай байсан армийн түрүүч Жон Гонсалвес дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дууссаны дараа 1945 оны арванхоёрдугаар сард Воберн хотод амьдардаг ээждээ захидал бичсэн болохыг “WFXT-TV” лхагва гарагт мэдээлэв. Энэхүү захидал 75 гаруй жилийн турш хадгалагдсан бөгөөд Питтсбург дахь АНУ-ын шуудангийн үйлчилгээний түгээх байгууламжаас олдсон байна.
"Хайрт ээж минь, өнөөдөр таны захидлыг хүлээн авлаа, бүх зүйл хэвийн байгааг сонсоод баяртай байна. Миний хувьд бие минь зүгээр, сайн байгаа. Гэхдээ хоолны хувьд энд ихэвчлэн муухай байдаг" гэж бичээд "Хайртай шүү, үнсэе, таны хүү Жонни. Би тантай удахгүй уулзана гэж найдаж байна" хэмээн захидлаа төгсгөсөн байв.
Гонсалвес 2015 онд нас барсан. Түүний ээж мөн нас баржээ. Гэвч “USPS” түүний 89 настай бэлэвсэн эхнэр Анжелинагийн хаягийг олж захидлыг хүргүүлжээ. Гонсалвес захидал илгээснээс хойш таван жилийн дараа эхнэртэйгээ танилцсан байна.
“USPS”-ийн ажилтнууд олон арван жил хадгалагдсан захидлыг "энэ захидлыг хүргэх нь бидний хувьд маш чухал байлаа" гэсэн зурвасын хамт илгээжээ. Гонсалвесын гэр бүл захидлыг хүлээн авсныхаа дараа тус байгууллагатай холбогдож, талархал илэрхийлсэн байна.
Анжелина Гонсалвес "Төсөөлдөө! Далан зургаан жил шүү дээ! Би итгэж чадаагүй. Тэгээд түүний гар бичмэл болон бүх зүйлийг уншсан. Үнэхээр гайхалтай байсан" гэж “WFXT-TV”-д ярьжээ.
Мөн тэрээр “Нөхөр маань баяраар буцаж ирсэн юм шиг санагдаж байна” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: The Guardian

#Дэлхийн II дайн, #Дэлхийн II дайнд оролцсон цэргийн ээждээ илгээсэн захидал 76 жилийн дараа хүргэгджээ,