Оросын цэргүүд Казахстанд бууснаас хойш нэг өдрийн дараа буюу баасан гарагийн өглөө Аюулгүй байдлын хүчнийхэн Казахстаны Алматы хотын гудамжуудыг хяналтандаа авч, ихэнх газарт үндсэн хуулийн дэг журмыг сэргэсэн гэж мэдээлэв. Гэсэн хэдий ч хотын төв талбайн ойролцоо буун дуу сонсогдсон хэвээр байна гэж “Reuters”-ын сурвалжлагч мэдээлжээ.
Тус улсын тусгаар тогтносон 30 жилийн хугацаанд болж буй хамгийн аймшигт хүчирхийллийн үеэр гудамжинд гарсан мөргөлдөөний улмаас олон арван хүн амь үрэгдэж, жагсагчид хэд хэдэн хотод олон нийтийн барилга байгууламжийг шатааж, дээрэмдсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр 70 гаруй онгоцоор цэргүүдийг Казахстан руу тээвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эхний цэргүүд пүрэв гарагт эсэргүүцэгчдээс эргүүлэн авсан Алматы хотын гол нисэх онгоцны буудлыг хяналтандаа байлгахад тусалж байна гэжээ.
Токаев "Терроризмын эсрэг ажиллагаа эхэлсэн. Хууль сахиулах хүчнийхэн шаргуу ажиллаж байгаа бөгөөд үндсэн хуулийн дэг журам улсын бүх бүс нутагт үндсэндээ сэргэсэн" гэж мэдэгджээ.
"Орон нутгийн эрх баригчид нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байна. Гэвч террористууд зэвсэг хэрэглэж, иргэдийн эд хөрөнгийг хохироосон хэвээр байна. Тиймээс зэвсэгт этгээдүүдийг бүрэн устгах хүртэл терроризмын эсрэг үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэв.
Дотоод хэргийн яамны мэдээгээл жагсаал эхэлснээс хойш 26 зэвсэгт гэмт хэрэгтнийг устгаж, 3000 гаруй эсэргүүцэгчдийг баривчилсан бол цагдаа, үндэсний аюулгүй байдлын 18 алба хаагч амь үрэгдсэн байна.
Түүнчлэн тус улсын бусад хэд хэдэн хотуудад өргөн хүрээтэй эмх замбараагүй байдал үүссэн гэж мэдээлэв. Лхагва гарагаас хойш интернетийг хаасан нь хүчирхийллийн цар хүрээг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байна.
Москва Казахстанд цэргийн хүчээ түргэн шуурхай байршуулсан явдал нь Кремль хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дэх нөлөөгөө хадгалахын тулд хүч хэрэглэхэд бэлэн байгааг харуулав. Орос тэргүүтэй хуучин ЗХУ-ын орнуудын Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага энхийг сахиулагчдын тоо 2500 орчим байх бөгөөд Казахстанд хэдэн өдөр, долоо хоног байх болно гэж мэдэгдэв.
Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн албыг Токаевт шилжүүлэх хүртлээ олон арван жилийн турш улс орныг хатуу дэг журмаар захирч байсан бөгөөд Казахстанд урьд өмнө ийм хэмжээтэй хүчирхийлэл болж байгаагүй юм.
Жагсаал эхэлснээс хойш Назарбаев олон нийтэд харагдаагүй байна. Эсэргүүцлийн жагсаалын хүрээ тэлж эхлэхэд Ерөнхийлөгч Токаев Назарбаев болон түүний ач хүүг улс төрийн албан тушаалаас нь огцруулсан.
Токаевын засаг захиргаа баривчлагдсан зэвсэгт этгээдүүдийн хэн болохыг тогтоож, хэт даврагч байгууллагад харьяалагддаг эсэхийг шалгаж байгаа гэж мэдэгдэв.
Түүнчлэн ерөнхийлөгч баасан гарагт ард түмэндээ хандан үг хэлнэ гэж түүний ажлын алба мэдэгдсэн байна. Мөн үлдсэн дээрэмчдийг хайж байгаа бөгөөд энэ үеэр Алматы хотын иргэдийг гадуур явахгүй байхыг хүсжээ.
Казахстан бол газрын тосны томоохон үйлдвэрлэгч бөгөөд ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.
Пүрэв гарагт эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор галт тэрэгний зарим шугамыг хаасан учраас Тэнгизийн дээд ордын газрын тосны олборлолтын хэмжээг бууруулсан гэж тус ордыг хариуцдаг “Chevron” мэдэгдсэн байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхийн зах зээлд нефть болон ураны үнэ огцом өсөлтийг үзүүлжээ.
Мөн тус улс дэлхийн биткойн олборлолтын тавны нэг орчим хувийг эзэлдэг бөгөөд Казахстаны интернет тасалдсанаас болж их хэмжээний цахилгаан эрчим хүч шаарддаг криптовалют олборлох үйл явц тасалджээ.
Эх сурвалж: Reuters

#Казахстан, #Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев,