Баасан гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ улс орныг бүхэлд нь хамарсан эмх замбараагүй байдлыг намжаахын тулд жагсагчдын эсрэг сануулга өгөхгүйгээр гал нээхийг хууль сахиулах ажилтнуудад зөвшөөрсөн гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч хямралыг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх санаанаас татгалзсан бөгөөд энэ талаар “Энэ бол утгагүй зүйл. Гэмт хэрэгтэн, алуурчидтай ямар яриа өрнүүлж болох вэ?" гэж хариулав.
Мөн тэрээр “Казахстан улс нь орон нутгийн болон гадаадын сайн бэлтгэгдсэн, зэвсэгт дайчидтай тулгараад байна” гэж хэлээд "дээрэмчид, террористуудыг устгах ёстой" гэж мэдэгдэв.
Алматы, Актобе болон улс даяар байдал тогтворжсон ч гэмт этгээдүүд зэвсгээ хаяагүй байгаа тул аюулгүй байдлын албаныхан терроризмын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэж тэр хэллээ.
Ерөнхийлөгчийн хэлснээр онц байдлыг аажмаар цуцлахаар болжээ. Мөн хэд хоногийн өмнөөс тасалдсан интернетийн сүлжээг улсын зарим хэсэгт сэргээнэ гэж амласан боловч зохиомол мэдээлэл, гүтгэлэг, доромжлол, өөгшүүлсэн уриалгыг чөлөөтэй нийтлэх боломжгүй гэв.
Тус улс руу дайрсан хүмүүс сайн боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажилласан гэж Токаев хэлэхдээ, бараг бүх бүс нутгийн цэрэг, засаг захиргаа, нийгмийн гол объектуудыг онилсон байсныг онцлов.
Түүний хэлснээр зөвхөн Алматы хотод 20,000 дээрэмчин эсэргүүцлийн жагсаалд оролцжээ. Тэднийг суртал ухуулгын мэргэжилтнүүд дэмжиж, онлайнаар худал мэдээ тарааж, хүмүүсийн сэтгэл санааг удирдаж байсан гэж ерөнхийлөгч мэдэгдэв.
Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнууд болох Армени, Беларусь, Киргизстан, Орос, Тажикистан зэрэг орнуудад түүний уриалгыг хүлээн авч, Казахстанд дэг журам тогтооход дэмжлэг үзүүлж энхийг сахиулагчдыг илгээсэнд талархал илэрхийлэв. ХАБГБ-ын төлөөлөгчийн газар орон нутгийн аюулгүй байдлын хүчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор хязгаарлагдмал хугацаанд тус улсад байрлах юм.
Эх сурвалж: Al Jazeera

#онцолсон, #Казахстан, #Казахстаны удирдагч жагсагчдын эсрэг сануулга өгөхгүйгээр гал нээхийг цэргүүдэд зөвшөөрөв,