-БАГШИЙН ЦАЛИНГИЙН ДУНДАЖ 720.000 ТӨГРӨГ БИШ ХАМГИЙН БАГАДАА 1 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ-

Энэ 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс багш нарын цалинг нэмэх ёстой гэсэн байр суурийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан илэрхийлсэн.

Тэрбээр "Багш нарын суурь цалинг нэмэх ёстой юм байна гэж үзсэн. Суурь цалин нь нэмэгдэж байж суурь цалинд үндэслэн бодогддог нэмэгдлүүд нь мэдрэгдэх юм билээ.

Тэгэхээр үр дүнд суурилсан гүйцэтгэлийн урамшуулалыг нь цалингийн нэг хэсэг болгож өгөх учраас багшийн дундаж цалин 720.000 төгрөг биш хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлдэг, үүн дээрээ бусад нэмэгдлүүдээ аваад явчих боломж байгаа. Тэгэхээр 1 сарын 1-нээс багшийн цалин учиргүй их нэмэгдэх гэж байгаа юм шиг хүлээлт үүсгэж болохгүй.

Монгол Улсын Засгийн газраас Төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа цалингийн доод жишгийг нэмэгдүүлж батлая л гэж байгаа юм. Тэр жишээн дээр багш нарын цалингийн хамгийн доод жишиг нь 1 сая төгрөг байхаар төсөөлөл явж байгаа. Багш нартаа нэмж хэлэхэд энэ нэг сард та бүхний хуучин авч байсан цалин дээр үр дүнгийн урамшууллыг шингээж өгөх учраас одоо авах цалин дээрээ дахиж үр дүнгийн урамшуулал нэмж авна гэдэг хүлээлт байж болохгүй шүү гэдгийг хэлье" гэсэн юм.

#онцолсон, #БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, #Л.Энх-Амгалан, #цалин,