Казахстанд засгийн газрын эсрэг боссон хүчирхийллийн жагсаалын үеэр 164 хүн амиа алдсан гэж эрүүл мэндийн алба мэдээлэв. Мөн ням гарагт Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газрын хийсэн мэдэгдэлд дурдсанаар 6000 орчим хүн баривчлагдсаны дотор нэлээд олон тооны гадаадын иргэд байгаа гэв.
Шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй жагсаал нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн бөгөөд улс орон даяар Казахстаныг гучин жил удирдсан, одоо ч засгийн газарт нөлөөгөө хадгалсаар байгаа, ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевад дургүйцлээ илэрхийлсэн асар том үймээн болж хувирсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын цэргүүд дэг журам тогтооход туслах зорилгоор Казахстанд буусан. Цэргүүд "цэвэрлэгээ"-ийн ажиллагаагаа үргэлжлүүлж, "стратегийн объектуудыг" хамгаалснаар байдал тогтворжсон гэж ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурджээ.
Одоогоор онц байдал, орон даяар тогтоосон хөл хорио үргэлжилсэн хэвээр байна.
Нийслэл Нурсултан хотод аюулгүй байдлыг чангатгасан нь илт харагдаж байгаа бөгөөд хотын Ерөнхийлөгчийн ордны орох хаалгыг хааж, хамгаалж байна гэж “ВВС”-ийн сурвалжлагч Стив Розенберг мэдээлэв. Мөн сүүлийн үед болж буй хүчирхийлэл нь Казахстаны элитүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбоотой гэсэн таамаг улам бүр нэмэгдэж байна гэж сурвалжлагч нэмж хэлэв.
Хүчирхийллийн улмаас Алматы хотод 103 хүн амиа алдсан тухай мэдээлсэн. Аюулгүй байдлын хүчний мэдээлснээр жагсагчид Алматы хотын цагдаагийн газрыг хяналтандаа авахыг оролдох үеэр эдгээр хүмүүсийг устгасан байна.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 20 мянган дээрэмчид Алматы хотод халдлага үйлдсэн бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэнд сануулгагүйгээр гал нээхийг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ням гарагт Токаевыг шийдвэрээ цуцлах шаардлагатай гэж шүүмжилсэн байна. Мөн АНУ-ын талаас Казахстаны ерөнхийлөгчөөс яагаад Оросын цэргийг оруулах хүсэлт гаргасан талаар тодруулга авахыг хүсэж байна гэжээ.
Бямба гарагт Казахстаны эрх баригчид тус улсын тагнуулын газрын дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр баривчилсан гэж мэдэгдэв. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Түүнчлэн Масимовын орлогч байсан хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж ерөнхийлөгчийн тамгын газар ням гарагийн мэдэгдэлдээ дурдав. Марат Осипов, Даулет Ергожин нар огцрохоосөө өмнө тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны дэд даргаар ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн ажлын алба халах болсон шалтгааныг олон нийтэд хараахан мэдээлээгүй байна.
Эх сурвалж: BBC

#Казахстан, #Эсэргүүцлийг дарах үеэр 164 хүн амь үрэгджээ,