Тайландын засгийн газар ирэх жилээс дөрвөн сөнөөгч онгоц худалдаж авах төлөвлөгөөг дэмжсэн болохыг Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Прапас Сорнчайди лхагва гарагт мэдэгдлээ. Худалдан авалтад 13,8 тэрбум бат буюу 413,67 сая доллар төсөвлөсөн байна.
Агаарын цэргийн хүчний ахлах маршал Нападеж Дхупатемия саяхан АНУ-ын “Lockheed Martin Corp” компаниас найман “F-35” сөнөөгч онгоц худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсний дараа төсвийг баталж байна.
Худалдан авалтын 2023 оны санхүүгийн жилээс эхлэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж, тус улсын хуучирсан “F-16” онгоцнуудыг солих юм.
Тайландад одоогоор Шведийн “Saab” компанийн үйлдвэрлэсэн “12 JAS-39 Gripen” сөнөөгч онгоц, Америкийн “F-16”, “F-5” онгоцнууд байдаг бөгөөд тэдгээрийн заримыг 1980-аад оны сүүлээс ашиглаж эхэлсэн байна.
Өнгөрсөн сард маршал Нападеж тав дахь үеийн “F-35” онгоцны үнэ нь зах зээлд гарч ирснээсээ хойш буурсан учраас сонирхож байгаа гэдгээ илэрхийлжээ.
Анхны “F-35A” нь 2007 онд 221 сая долларын үнэтэй байсан ч үйлдвэрлэлийн хэмжээ, ноу-хау өсөхийн хэрээр өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар үнэ нь 79 сая доллар болж буурч, арав гаруй орны сонирхлыг татаж, худалдан авагчидтай болсон байна.
Эх сурвалж: Reuters