Босогчдын Хути бүлэглэл Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ)-д халдлага үйлдсэнээс нэг өдрийн дараа Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений нийслэл Сана хотод агаарын дайралт хийж, 10 гаруй хүний аминд хүрсэн тухай оршин суугчид мэдээлэв.
АНЭУ "террорист халдлага болон гэмт хэрэг даамжирсан" тохиолдолд хариу өгөх эрхтэй гэж мэдэгдэв.
2014 оны сүүлээр Йемений нийслэл болон хойд нутгийн зарим хэсгийг Хути босогчид эзлэн авсны дараа зугтсан Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадигийн засгийн газрыг сэргээх зорилгоор 2015 онд Саудын Араб болон АНЭУ Йемений дайнд хөндлөнгөөс оролцсон юм.
АНЭУ 2019 онд тус улс дахь цэргийн оролцоогоо ихээхэн хэмжээгээр бууруулсан ч зэвсэг, сургалт зэргээр Йемений армид хяналтаа тогтоосон хэвээр байна.
Мягмар гарагт тус эвсэл Сана дахь Ирантай эвссэн Хути бүлэглэлийн бэхлэлт, хуаран руу агаарын дайралт хийж эхэлсэн гэж Саудын Арабын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Анхны тооцоогоор 14 орчим хүний аминд хүрсэн халдлага цэргийн албан тушаалтны гэрт болсон гэж “Reuters” агентлаг мэдээллээ.
Халдлагад цэргийн албан тушаалтан, түүний эхнэр, 25 настай хүү, гэр бүлийн бусад гишүүд болон бусад хүмүүс амиа алдсан гэж эмнэлгийн эх сурвалж болон оршин суугчид “Reuters” агентлагт мэдэгдсэн байна.
Харин даваа гарагийн халдлагыг үйлдсэн Хути бүлэглэл мягмар гарагт 20 орчим хүн амиа алдсан гэж мэдэгдэв.
Хути цэргийн төлөөлөгч Яхья Сари даваа гарагийн мэдэгдэлдээ тус бүлэглэл баллистик пуужин болон нисгэгчгүй онгоц ашиглан Эмират улсын "чухал, эмзэг газар, байгууламжийн эсрэг амжилттай цэргийн ажиллагаа явуулсан” гэж хэлсэн байна.
Эдгээр халдлагууд Хутичууд Йемений эргийн ойролцоо АНЭУ-ын далбаатай хөлөг онгоцыг булаан авснаас хойш хоёр долоо хоногийн дараа болж байна. АНЭУ барьцаанд байгаа "Рваби" хөлөг онгоцыг "иргэний ачааны хөлөг онгоц" гэж мэдэгдсэн боловч Хути хөлөг онгоцонд зэвсэг тээвэрлэж явсан гэж мэдэгдсэн.
АНЭУ саяхан Йемений эрчим хүч үйлдвэрлэдэг Шабва, Мариб мужуудад хутичуудын эсрэг тулалдаанд нэгдсэн Йемений армийг зэвсэглэн, сургаж байна.
НҮБ-аас Йемений олон жил үргэлжилсэн мөргөлдөөнийг дэлхийн хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямралыг үүсгэсэн гэж дүгнэсэн бөгөөд олон арван мянган хүний аминд хүрч, олон хүн өлсгөлөнгийн ирмэг дээр ирээд байна.
Эх сурвалж: Al Jazeera

#АНЭУ, #Саудын Араб тэргүүтэй эвсэл,