Йемений Хути бүлэглэл Арабын Нэгдсэн Эмиратад халдлага үйлдсэний дараа газрын тосны үнэ мягмар гарагт нэг ам.долларыг давж сүүлийн долоон жил гаруйн дээд цэгтээ хүрсэн байна.
“ANZ Research”-ийн шинжээч геополитикийн шинэ хурцадмал байдал нь зах зээлд нөлөөлсөн гэж тайлбарлав.
Брент маркийн түүхий нефтийн фьючерс Гринвичийн цагаар 07:38-д 1,37 ам.доллар буюу 1,6 хувиар өсөж, баррель нь 87,85 ам.доллар болсон бол АНУ-ын Баруун Техасын (WTI) түүхий нефтийн үнэ баасан гарагийн үнээс 1,71 ам.доллар буюу 2 хувиар өсөж, баррель нь 85,53 ам.долларт хүрчээ.
Хоёр жишиг үзүүлэлт өмнө нь 2014 оны аравдугаар сард рекорд үнэ тогтоож байв.
“CommSec”-ийн шинжээчид мөн дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өвөл болж байгаа нь халаалтын түлшний эрэлтийг нэмэгдүүлж, газрын тосны үнэнд нөлөөлж байна гэж үзэж байна.
Түүнчлэн "Дэлхий хоёр жил үргэлжилсэн хөл хорионоосоо гарч, эрэлт хэвийн хэмжээнд хүртэл сэргэж байгаа тул энэ жил эрэлт нийлүүлэлтээсээ давна" гэж “CMC Markets”-ийн Эш Гловер хэлэв.
Мөн одоогийн геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, ‘ОПЕК+’-ийн гишүүн орнууд өдөрт 400,000 баррелийн өсөлтөө хангаж чадахгүйд хүрвэл газрын тосны үнэ 100 долларт хүрнэ гэж Гловер хэлэв.
Эх сурвалж: Reuters