Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500 мянга болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэхээр болжээ. Мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288 мянан төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр боллоо.
Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байгаа аж.
НББХ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн байна. Үүн дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц болсон гэж УИХ-н гишүүд мэдээллээ.
Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг маргаашнаас эхлүүлэх захирамж ч гаргажээ.

#онцолсон, #Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500 мянга болгоно, #тэтгэвэр,