Талибаны дээд боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч тус бүлэглэл наймдугаар сард засгийн эрхийг гартаа авснаас хойш хаалттай байсан Афганистаны улсын их, дээд сургуулиудыг хоёрдугаар сард дахин нээнэ гэж мэдэгдэв. Гэхдээ эмэгтэй оюутнууд хичэллэх боломжтой эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Сайд Шейх Абдул Баки Хакани Кабулд болсон хэвлэлийн бага хурал дээр дулаан цаг агаартай мужуудын их дээд сургуулиуд хоёрдугаар сарын хоёронд, харин хүйтэн бүс нутгийн их сургуулиуд хоёрдугаар сарын 26-нд нээгдэнэ гэж мэдэгджээ.
Тэрээр эмэгтэй оюутнуудын хувьд ямар зохицуулалт хийх талаар хэлээгүй байна. Гэхдээ өмнө нь Талибаны албаныхан эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс тусад нь хичээллүүлж болно гэж мэдэгдэж байсан юм.
Одоогоор Талибаны засгийн газар Афганистаны ихэнх хэсэгт зөвхөн хөвгүүдэд зориулсан ахлах сургуулиудыг дахин нээжээ. Зарим хувийн их, дээд сургуулиуд дахин нээгдсэн ч ихэнх тохиолдолд эмэгтэй оюутнууд хичээлдээ буцаж орох боломжгүй байсаар байна.
Талибаны бүлэглэл Афганистаныг эзлэн авснаас хойш тус улсын нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдсэн, эсвэл нэрвэгдэхэд ойрхон байгаа талаар НҮБ мэдээлсэн. Иймд Талибанчууд гадаадын орнуудаас илүү их тусламж болоод хилийн чанад дахь хөрөнгийн битүүмжлэлийг цуцлахыг хүсжээ. Харин барууны засгийн газрууд Талибаны засгийн газраас зарим зүйлсийг шаардсан бөгөөд үүнд эмэгтэй сурагч, оюутнуудын боловсролын асуудлыг тусгасан байна.
Эх сурвалж: Reuters