2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын наадам өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхэлсэн. Өмнөх өвлийн наадам буюу 2018 онд Пёнчан хотод болсон олимпд нийт 307 медаль гардуулж байсан бол энэ жил холимог багийн цанын харайлт, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт цанын биг-эйр, эмэгтэйчүүдийн монобоб зэрэг долоон шинэ төрөл нэмэгдсэн учраас медалийн тоо өмнөхөөс нэмэгдэж байгаа.
Тамирчид спортын 15 төрлөөр нийт 109 медалийн төлөөх өрсөлдөх юм.
Орчин үеийн олимпыг 1896 оны Афины Олимпын наадмаас хойш зохион байгуулж байгаа ч тухайн үед олимпын нэгдүгээр байранд мөнгө, хоёрдугаар байранд хүрэл медаль өгдөг байжээ. Харин гуравдугаар байранд медаль өгдөггүй байв.
Алт, мөнгө, хүрэл медалийн системийг 1904 оны Сент-Луисын олимпын үеэр нэвтрүүлсэн бөгөөд 1924 онд Францын Шамони хотод болсон анхны өвлийн наадмаас хойш өнөөг хүртэл ашиглаж иржээ.
Ерөнхийдөө алт, мөнгө, хүрэл медалиуд хоорондоо төстэй боловч зохион байгуулагч хотууд тухайн хот, улс орныхоо соёлыг хүндэтгэх зорилгоор өвөрмөц онцлогоо шингээдэг уламжлалтай. Гэхдээ олимпын бүх медалиуд Олимпын таван цагирагны бэлгэдэл, наадмын албан ёсны лого, нэр зэрэг элементүүдийг заавал багтаасан байдаг.
Тэгвэл энэ жилийн наадмын хувьд медалиудыг нэрлэснээрээ онцлог болжээ. Медалиудыг “Тонг Шин” гэж нэрлэж байгаа бөгөөд орчуулбал "хамтдаа нэгдмэл" гэсэн утгатай байна.
Медаль бүр Олимпын утга учир, зорилгыг илэрхийлдэг таван цагирагны бэлгэдлийг агуулжээ. Хамгийн дотор талын цагирагт Олимпын таван цагирагыг дүрсэлсэн бол хоёр дахь цагирагт наадмын албан ёсны нэрийг бичсэн байна. Бусад хоёр цагираг нь цас, мөс, үүлийг илэрхийлэх загвар хийцтэй бүтээгджээ.
Харин ар талд нь Хятад хэл дээрх наадмын албан ёсны нэр, спортын төрлийг бичсэн гэж албан ёсны Олимпын хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Медалийн товгор хээ зэрэг загварыг Хятадын уламжлалт хаш чулуун зүүлтний хийцээс сэдэвлэн бүтээжээ. Мөн энэ жилийн медалийн загвар нь 2008 оны Бээжингийн зуны олимпын медальтай төстэй болсон бөгөөд үүгээрээ Бээжин хотыг зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан анхны хот гэдгийг илтгэх зорилготой гэж Бээжингийн олимпыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн байна.
Эх сурвалж: USA Today

#БНХАУ, #Бээжингийн өвлийн олимп, #медаль,