Улаанбаатарын цагаар мягмар гарагийн 21:18 цагт Оскарын номинацийн нэр дэвшигчид тодрох гэж байна. Трейси Эллис Росс, Лесли Жордан гэх жүжигчид Лос-Анжелес хотоос нэр дэвшигчдийг зарлах бөгөөд “Oscars.org”, “ABC”, “YouTube”, “Twitter”, “Facebook” дээрээс шууд үзэх боломжтой.
Харин 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 27-нд Лос Анжелес хотноо болох юм.
Энэ жил өрсөлдөөн ширүүн байх төлөвтэй байгаа бөгөөд "The Power of the Dog" шагнал гардуулах ёслолуудад давамгайлж, "Dune", "Don’t Look Up" зэрэг хэд хэдэн өндөр зэрэглэлийн кинонуудтай өрсөлдөж байна.
Өнгөрсөн жил “Nomadland” кино шилдэг шагналуудыг хүртсэн бол энэ жил илүү олон хүний хүртээл болсон кинонуудыг нэр дэвшүүлнэ гэж хүмүүс найдаж байна.
Энэ жилийн өрсөлдөгчдийн дунд өнгөрсөн жилийн инди киноноос хамаагүй илүү алдартай кинонууд багтсан байна. Тэр дундаа “Warners”/”HBO Max”-ийн бүтээл "Dune" (дэлхий даяар 398.7 сая ам. доллар олсон), мөн намтарчилсан "King Richard" (дэлхий даяар 32 сая ам. доллар олсон), “Netflix”-ийн дэлхийн төгсгөлийг харуулсан “Don't Look Up” зэрэг кинонуудыг дурдаж болно.
Түүнчлэн Жеймс Бондын "No Time to Die" (дэлхий даяар 768 сая доллар олсон) нэр дэвшиж магадгүй юм. Одоогоор Жэйн Кэмпионы "The Power of the Dog" кино тэргүүлэгч хэвээр байгаа бөгөөд үзэгчид болон кино шүүмжлэгчид Кэмпионы найруулга болон Бенедикт Камбербэтчийн Фил Бурбанкийн дүрд онцгой анхаарал хандуулж байна.
Эх сурвалж: Indie Wire

#оскар,