ОХУ-ын уран гулгагч Камила Валиева Бээжингийн Өвлийн олимпд оролцох эрхтэй гэж Спортын арбитрын шүүх (CAS) шийджээ.
Энэхүү шийдвэрээр 15 настай тамирчин Мягмар гарагт болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээний богино төрөлд өрсөлдөх эрхтэй болж байна.
Хоёрдугаар сарын долооны даваа гарагт болсон уран гулгалтын багийн төрөлд Камила Валиева гайхалтай үзүүлбэр үзүүлж, Оросын Олимпын Хороо (ROC)-ын багт алтан медаль авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Гэвч 12-р сарын 25-нд Санкт-Петербургт болсон Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний үеэр өгсөн Валиевагийн сорьцонд сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь ил болсны дараа Өвлийн Олимпын наадмыг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан юм.
Орос улс допингийн эсрэг дүрмийг зөрчсөн хэргээр хязгаарлалтад ороод байгаа. Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) 2019 онд тус улсыг олон улсын спортын тэмцээнд оролцохыг хориглосон бөгөөд уг шийдвэрийн хугацаа энэ оны сүүлээр дуусах юм. Энэ хугацаанд ОХУ-ын тамирчид “ROC” буюу Оросын олимпын хороо нэрийн дор олимпын наадамд оролцож байна.
Эх сурвалж: CNN